Б.Жавхлан: Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 800 тэрбум төгрөгт хүрлээ, оны төгсгөлд 1 их наяд төгрөгт хүргэнэ

Н.Мижидмаа
2022/10/05

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн талаарх мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өглөө. 

Тэрбээр "Төрийн өмчийн үйлдвэрийн газруудтай холбоотой чанаргүй зээлийг үлдсэн хугацаанд эргэн төлүүлж, барагдуулах чиг үүргийг холбогдох сайд нарт өгсөн. Энэ хугацаанд эрчимтэй үргэлжилж буй ажил ч байна. Удааширч байгаа ажлууд ч бий. Өнгөрсөн нэг сарын хугацаанд нийт 140 орчим тэрбум төгрөг бэлэн мөнгөөр төлөгдсөн нь бага дүн биш. 2022 оны нэгдүгээр сараас хойш чанаргүй зээл 800 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.  Ингэснээр Хөгжлийн банкны тэнцэл сайжирч, ирэх онд төлөгдөх хоёр ч бондын эрсдэл энэ хэмжээгээр багасч байна. Нийт 140 тэрбум төгрөг нөхөн төлүүлэхэд "Эрдэнэс Тавантолгой" компаниас 160 гаруй  тэрбум төгрөгийн зээл төлөх учиртай үүнээс эхний ээлжид 117.3 тэрбум төгрөгийг төлж барагдууллаа. Үлдсэн 43 тэрбум төгрөгийг он гараад эхний улиралд багтаан төлөхөөр хугацааг тохиролцсон. Мөн "МИАТ" компани зээлийн үлдэгдэл болох 10 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлээ бүрэн төлж барагдуулснаар Хөгжлийн банкинд өргүй боллоо. 

Мөн ТОСК, НОСК-иас нийлээд 1 тэрбум гаруй төгрөгийг төлж барагдуулсан. Мөн "Хөтөлийн цемент шохой" ТӨХК болон "Эрэл" компанийн чанаргүй зээлүүдийг төлүүлэх, "Шинэ-Яармаг" хорооллын зээлийг нөхөн төлүүлэх тал дээр хүч тавин ажиллаж байна. Бидний ажилд хүчний байгууллагууд буюу ялангуяа  АТГ  маш сайн хамтарч, дэмжин ажиллаж байна. Бид жилийн эцэст 1 их наяд төгрөг нөхөн төлүүлэх зорилго тавьж байна. 

Энэ хугацаанд "Эрэл" компанийн зээлийг төлүүлэхээр албадлагын арга хэмжээ авч, өмч хөрөнгийг хураан авч, хүчний байгууллагатай хамтарна. "Хөтөлийн цемент шохой" үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Тус компани өөрийн дотоод үйл ажиллагааг санхүүжүүлэх ачаалалтай байна. Энэ дундуур Хөгжлийн банкны зээлийг төлөхөд үйл ажиллагаа нь доголдох эрсдэлтэй учраас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран Хөгжлийн банкинд ажлын хэсэг гаргаж, хэд хэдэн хувилбар дээр ажиллаж байна.



2
angry
2
care
1
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 6 минутын өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 1 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 4 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 4 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 6 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 7 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 7 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 8 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 19 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 2026/06/27