ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн орон даяар амжилттай болж өндөрлөлөө


Монголын тамирчид FIBA 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2018 онд анх оролцсоноос хойш богино хугацаанд өндөр амжилт гаргаж 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг 2022 онд дэлхийн хэмжээнд есдүгээрт эрэмбэлэгдсэн билээ. Монголын тамирчид мөн 2020 онд түүхэндээ анх удаа олимпод багийн спортоор, тэр тусмаа 3х3 сагсан бөмбөгийн төрөлд оролцсон нь цаашдаа ч энэ спортоор амжилт гаргах ирээдүй байгааг харуулсан юм. Энэхүү амжилтыг үнэлэн Монгол Улс 2023 онд олон улсын болон дэлхийн хэмжээний 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулах эрх аваад буй.


ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд урлаг, спортыг тууштай дэмжиж ирсэн бөгөөд Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг нь дэмжих, цаашлаад их спортын ертөнцөд эх орныхоо нэрийг дуурсгах ирээдүйн аваргуудыг бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор өнгөрсөн онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулсан билээ.

Тэгвэл 

Тэмцээний тэргүүн байр эзэлсэн баг 1,000,000 төгрөг, дэд байр 700,000 төгрөг, гутгаар байр 500,000 төгрөгийн шагнал хүртсэн юм.


ХААН Банкнаас компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү төсөл хүүхэд залууст чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж олгон, их спортын ертөнцөд эх орноо төлөөлөх тамирчдын мөрөөдөл, тэмүүлэлд хүч нэмэх орон зай болно гэдэгт итгэж байна.

 

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк


2
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 12 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна 13 цагийн өмнө
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно 14 цагийн өмнө
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй 15 цагийн өмнө
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ 18 цагийн өмнө
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 18 цагийн өмнө
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно 18 цагийн өмнө
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна Өчигдөр
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно Өчигдөр
Шөнийн автобус үйлчилж байна Өчигдөр
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна Өчигдөр
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ Өчигдөр
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно Өчигдөр
Халуун ус хязгаарлана Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна Өчигдөр
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 2026/07/15
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 2026/07/15
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 2026/07/15
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө 2026/07/15