Ч.Энхболд: Өглөөний цай уух нь тархины үйл ажиллагааг сэргээж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ

Н.Мижидмаа
2022/10/10

Та бүхэндээ “Зөвлөгөө” булангаар өглөөний цай уухын ач тусыг  “Бриллиант” эмнэлгийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмч Ч.Энхболдоос тодруулан хүргэж байна.

Өглөөний цайгаа заавал уухыг зөвлөдөг шүү дээ. Өглөөний цайны ач тусын талаар бидэнд зөвлөгөө өгөхгүй юу?

-Хүний биеийн энерги эрч хүч, уураг тархины үйл ажиллагаа өглөө юу идэж ууснаас ихээхэн хамааралтай. Зохистой хооллолтын зөвлөмжид зааснаар өглөөний цайгаар өдрийн нийт илчлэгийн 20-25%-ийг авах ёстой байдаг. 

Өглөөний цай ажлын бүтээмжид нөлөөлөх үү?

-Мэдээж нөлөө үзүүлнэ. Өглөөний цай нь хүний бие махбодыг хэрэгцээт тэжээлийн бодисоор хангаж, эрч хүч буюу энерги эх үүсвэр болж, цусан дахь сахарын хэмжээнд нөлөөлснөөр тархины үйл ажиллагааг сэргээж, ажлын бүтээмжийг дээшлүүлнэ.  

Өглөөний цай уухгүй байснаас үүсэх сөрөг нөлөө юу вэ?

-Өглөөний цай ууж амжихгүй, өглөө өлсөхгүй байна эсвэл жин барьж байгаа шалтгаанаар өглөөний цайгаа уудаггүй. Удаан хугацаагаар өглөөний цайгаа уухгүй байснаар ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн аажмаар буурч, эцэстээ өтгөн хаталт үүсч, цөс зогсонгошиж, цөс өтгөрөх цаашлаад цөсний чулуу үүсэх нөхцөл бүрддэг. Мөн цусан дахь сахарын хэмжээ буурснаар анхаарал төвлөрөх нь бага, ажлын бүтээмж муу, дархлаа сул болсоноор өвчин тусамтгай, жингийн илүүдэл, таргалалт, зүрх судасны өвчин, ходоод гэдэсний шархлаа  шарх үүсэх зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг. Та бүхэн эрүүл амьдралыг хэв маягийг өөртөө суулгаж, гэр бүлээрээ өглөөний цайгаа тогтмол ууж аливаа өвчний суурь тавигдахаас зайлсхийж байгаарай.

Өглөөний цайны биед үзүүлэх өөр эерэг нөлөө бий юу?

-Өглөөний цай тогтмол хэрэглэхийн ач холбогдол нь бодисын солилцоог эрчимжүүлж цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээр тархины үйл ажиллагааг сайжруулна. Энергийн түвшинг нэмэгдүүлснээр ажлын бүтээмж дээшилнэ. Бодисын солилцоонд нөлөөлснөөр биеийн жингээ барих, жингээ бууруулахад тустай. Мөн ходоодны шарх шархлаа үүсэх, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулна. Өглөөний цай ууснаар ходоод гэдэсний хөдөлгөөн идэвхжиж, ферментүүд ялгарч, цөсний хүүдий агшсанаар цөс 12 хуруу гэдэс рүү орж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн идэвхжинэ.

Ямар төрлийн хоололт байх ёстой вэ?

-Өглөөний цай нь ходоод гэдсэнд хөнгөн, цочроохгүй байх хэрэгтэй. Жишээ нь: халуун ногоо, амтлагч багатай, шингэц сайтай тэжээллэг байх тал дээр анхаараарай. Гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх бол хөх тарианы болон хар гурилын талх, бүхэл үрийн гурилын талх, хивэгтэй талх хэрэглэх хэрэгтэй. Сүү, өндөг, шинэ ногоо, ногооны салат, зутан шөл, Жимс жимсгэнэ, жимсний шүүс, жимсний чанамал, Өндөг, буцалсан ус заавал уух, зөгийн балтай байж болно.

Зөвлөгөө, мэдээлэл өгсөн танд баярлалаа.


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 14 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 14 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 15 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 17 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 19 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 20 цагийн өмнө
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана Өчигдөр
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна Өчигдөр
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ Өчигдөр
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ Өчигдөр
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна Өчигдөр
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18
Д.Ихбаяр яармаг орчмын “Е” хэсгийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихгүй удааширсан асуудлаар иргэдтэй уулзлаа 2026/06/18
Хиймэл оюун ухаанд суурилсан компьютер томограф ашиглалтанд орлоо 2026/06/18