Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 06:40 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Кёкүшю таурын урд замд “зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгахад Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч 21 настай, эрэгтэй “Г” нь одоогоор хэн болох нь тодорхойгүй, 40 орчим настай, эрэгтэй явган зорчигчийг мөргөж амь насыг хохироосон байна.
Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна