Жолооны эрх сэргээж, ангилал ахиулна гэж бусдад их хэмжээний хохирол учруулсан иргэнийг баривчилжээ

Н.Мижидмаа
5 цагийн өмнө

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд зохион явуулж буй “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Эрэн сурвалжлах чиглэлээр алга болсон хүн 2, мал 3, оргодол этгээд 2, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 6, тээврийн хэрэгсэл 4, цогцос 1, шүүхээс даалгасан хүн 16, эд зүйл 10-ыг тус тус олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааны явцад 47 хэргийг илрүүлжээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд илрүүлсэн онцлог хэргээс дурдвал:
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 1,2 дугаар хэлтэс болон Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас тус тус эрэн сурвалжлагдаж байсан О гэгчийг энэ сарын 23-ны орой 23:20 минутанд Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар хамтран Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчиллаа. Тухайн этгээд нь жолооны эрх сэргээх, ангилал ахиулна гэж дугаар тоот дансыг ашиглан иргэдийг залилдаг байжээ. 
Дээрх этгээдтэй ижил төстэй аргаар үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх мэдээ, мэдээллийг 8046-4044 дугаарын утсанд өгч хамтран ажиллана уу?

Эх сурвалж: ЦЕГ


0
angry
1
care
0
haha
2
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 2 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 3 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 6 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 10 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 10 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 10 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 12 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 12 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 12 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ Өчигдөр
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа Өчигдөр
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ Өчигдөр
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна Өчигдөр
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт Өчигдөр
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр