Э.Бат-Амгалан: Хөгжил дэвшил эв нэгдлийн хүчээр бий болдог


УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны, нийслэлийн Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалантай ярилцлаа. Баянзүрх дүүргийн МАН-ын хороо 2022 онд аймаг, дүүргийн намын хороодыг тэргүүлж, “Шилдэг үр бүтээлтэй” хороогоор шалгараад байгаа юм.

 -Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таны удирддаг Баянзүрх дүүргийн МАН-ын хороо 21 аймаг, есөн дүүргийн намын хороог ажил үйлсээрээ тэргүүлж, МАН-ын “Шилдэг үр бүтээлтэй” намын хороогоор шалгарсанд баяр хүргэе. Энэ хүрээнд нийслэлийн МАН-ын 98 жилийн ойг Баянзүрх дүүргийн МАН-ын хороо хийсэн ажил, хэлэх үгтэй угтаж байгаа болов уу. Ажил, амжилтын сонин сайхнаас хуваалцана уу? 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай дүүргийг анх 1965 онд Найрамдлын район нэртэй байгуулж байсан. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш Баянзүрх дүүрэг нэртэй болсон. Миний өмнө дүүргийн МАН-ын хороог үе үеийн есөн дарга удирдсан. Би арав дахь нь. 2013 оноос эхлэн Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 оноос даргаар сонгогдон ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар манай дүүрэг 430 гаруй мянган хүн амтай, 110 гаруй мянган өрхтэй ажил, амьдрал буцалсан томоохон дүүрэг болж өргөжин тэлсээр байна. Хүн амын нягтаршил, төвлөрөл, суурьшил ихтэй учраас тулгамдсан асуудал ихтэй, намын гишүүн ч олонтой. Хийсэн ажлын заримаас дурдахад бид 2019 оноос хойш МАН-ын гишүүнчлэлийн цахим бүртгэлийг эрчимтэй явуулсан. Одоогоор дүүргийн хэмжээнд дүүргийн 43 хорооны намын хороо, 132 намын үүр, 11 мянга гаруй гишүүнээ цахимд амжилттай бүртгэж үйл ажиллагаа явуулж байна. 

Анх намын хорооны даргаар сонгогдоод анхан шатны түвшинд хэд хэдэн ажил хэрэгжүүлсэн. Дээр хэлсэнчлэн томоохон дүүрэг учраас намын хороогоо бүсийн системд хувааж, менежерүүдийг томилон, намын дарга, шат шатнаас өгсөн үүрэг чиглэл, гарсан шийдвэрээс эхлээд бүх шатны мэдээ мэдээллийг цаг алдалгүй хуваалцаж, өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн бид хорооны намын хороодоороо дамжуулан тогтмол уралдаан зарлаж ажлын гүйцэтгэлийг сар тутам үнэлж, үзүүлэлтээр нь жагсааж, улирал тутамд дүгнэн жил бүр байр эзлүүлэн урамшуулдаг. Ингэснээр намын анхан шатны байгууллага, намын хороодын ажлын явц сайжирч, намын гишүүдийн идэвх чармайлт тэр чинээгээрээ нэмэгддэг. Энэ жилийн тухайд л гэхэд бид гишүүдийнхээ тоог тодорхой түвшинд нэмэх бодлого барьж 16 мянган гишүүнтэй болох зорилт тавин ажиллаж байна. 

-Таны ярианаас сонсоход Баян­зүрх дүүргийн МАН-ын хорооны удирдлагын бүтэц бусад дүүргээс арай өөр байх шиг. Мөн шат шатандаа эв нэгдэлтэй, гар нийлж ажиллаж байгаа гэх ойлголт төрж байна. Энэ эв нэгдэл, ажлын бүтээмжийн нууц юунд байдаг вэ?

-Улс төрийн намд эв нэгдэл хамгийн чухал. Бидний хувьд 2012-2020 онд Баянзүрх дүүрэгт сөрөг хүчний статустай үйл ажиллагаа явуулж, тодорхой түвшинд улс төрийн шийдвэр гаргаж, болж бүтэхгүй асуудал бүрийг хөндөж ирсэн. Харин 2020 оноос хойш эрх барьж, дүүрэг орон нутгаа хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө биелүүлэх, цаашлаад 2030 он хүртэл Баянзүрх дүүргийг хөгжүүлэх “Хөгжлийн зураглал”-аа боловсруулж шат шатандаа хэлсэн, амласан ажлуудаа биелүүлэхээр эв нэгдэлтэйгээр зүтгэж байгааг хэлье. Нэмж хэлэхэд, манай дүүргийн намын хорооны удирдлагын баг ч гэсэн эрс залуужиж, шижигнэсэн сайхан залуус ажиллаж байгааг дурдах нь зүйтэй болов уу. 

-Танай намын хороо яагаад “Шилдэг үр бүтээлтэй” намын хороогоор шалгарсан гэж та бодож байна вэ? 

-Шат шатны намын байгууллагын үндсэн зорилго бол сонгуульт ажилд ялалт байгуулах байдаг. Бидний хувьд 2020 оны шат шатны сонгуульд 50-аас дээш хувийн ялалт байгуулсан. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын хэмжээнд санал өгсөн тоогоор нэгдүгээрт жагссан. Энэ юуных вэ гэвэл, нөгөө яриад байсан бүх шатны эв нэгдлийн хүч гэж бодож байна. Мөн бид намын хорооны байраа шинэчлэх ажилд орж жишигт нийцсэн 16 давхар барилгыг ашиглалтад оруулж, энэ зун улсын комисст хүлээлгэж өгөхөөр бэлэн болоод байна. Энэ нь анхан, дунд шатны намын байгууллагуудын хувьд анхдагч ажил гэж бид үзэж байгаа. Тиймдээ ч манай намын хороо “Шилдэг үр бүтээлтэй” намын хороогоор шалгарсан болов уу. 

-Тантай уулзахаар хүлээж байхад залуучууд “Дэмжье” аяны хүрээнд нэлээд олон зүйлийг тантай ярьж байгаа харагдлаа. “Дэмжье” аяны талаар мэдээлэл өгнө үү? 

-2020 онд Монгол Улс цар тахалд өртөж, эдийн засаг унаж, хүнд байлаа шүү дээ. Энэ утгаараа манай баг хамт олон хүнд хэцүү цагийг хамтдаа давж туулах, сайхан цаг ирэхийг бэлгэдэж “ДЭМЖЬЕ” аяныг санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд бид эрүүл мэнд, боловсролын салбараас эхлээд төрийн албан хаагч, дүүргийн иргэд, намын хороо, гишүүдийн уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна. Тухaйлбал, манай намын хороо анх Ахмадын баярыг тохиолдуулан Гандантэгчэнлин хийдэд 5555 ахмадад зориулсан арга хэмжээг хийж байлаа.  Ирээдүйн улс эх орны хөгжлийг тодорхойлох залуусынхаа боловсролыг дэмжих үүднээс шаардлагатай шалгалтын тест, гарын авлагыг бэлдэж тараалаа. Ингэснээр сүүлийн хоёр жил элсэлтийн ерөнхий шалгалтын нийлбэр дүнгээрээ Баянзүрх дүүрэг сүүл мушгиж байсан бол энэ жилээс нэгдүгээрт орлоо. Сургууль, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч, эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнууд, хууль хүчний байгууллагын алба хаагч нарт ажлаа эрчимтэй явуулахад шаардлагатай автомашинаас эхлээд олон төрлийн дэмжлэг үзүүллээ. Мөн бид сар бүр “ИРГЭДЭЭ ДЭМЖЬЕ” уулзалтыг зохион байгуулж, намын хорооны гишүүд дэмжигчдийнхээ санал хүсэлтийг сонсон, тулгамдаж буй асуудлыг төрийн болон намын бүх шатанд уламжилж байна. Ганцхан жишээ хэлэхэд, сүүлийн хоёр уулзалтад 1156 намын гишүүнтэйгээ уулзаж 521 санал хүсэлтийг бичгээр болон цахим хэлбэрээр хүлээн авч шийдэх боломжтой асуудлыг нь тодорхой түвшинд шийдвэрлэн, холбогдох байгууллагуудад уламжлаад явж байна. Энэ нь манай намын хороог шат шатандаа хэр ажил хэрэгч вэ гэдгийг харуулж байна гэж хэлж болно. 

 Д.Цацрал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24546/


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай: Жил ирэх тусам уушгины хорт хавдар нэмэгдэж байна 9 цагийн өмнө
Тэтгэврийг 2025 оны төсөвт 6 хувиар нэмэхээр тусгажээ 9 цагийн өмнө
Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 9 цагийн өмнө
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хэлэлцэнэ 10 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Залуучуудад зориулж ипотекийн зээлийг хүрэлцээг сайжруулах хэрэгтэй 10 цагийн өмнө
Э.Үүрийнцолмон ой тогтоолтын рекордыг шинэчлэн тогтоов 10 цагийн өмнө
Үндэсний шигшээ баг эхний тоглолтоо хийнэ 12 цагийн өмнө
-9 градус хүйтэн байна 15 цагийн өмнө
Оюутан залуусыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж эхэллээ Өчигдөр
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана Өчигдөр
300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана Өчигдөр
Галт зэвсгийн тооллого үргэлжилж байна Өчигдөр
"Enlightened" шилдэг киногоор шалгарлаа Өчигдөр
Н.Амаржин: Утаанд 2 их наяд төгрөг зарцуулсан ч өөрчлөлт гаргаагүй Өчигдөр
Дархан аварга Н.Батсуурь зодоглоно Өчигдөр
-11 градус хүйтэн байна Өчигдөр
Импортын бараа хямд үед дотоодын ААН-үүдийн үйл ажиллагаа доголдолж, хаалгаа барихад хүрнэ 2024/12/06
​ Б.Билгүүн: Миний хөтлөлт хэнийг ч уйдаахгүй 2024/12/06
Э.Батшугар: Төсвийн урсгал зардал дэндүү их болохоор хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байна 2024/12/06
Утааны сонсгол хийх цахим өргөдөлд 70480 иргэн гарын үсэг зуржээ 2024/12/06