ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна

Б. Пагамдулам
1 цагийн өмнө

Ховд аймагт шинээр барьж буй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгч "Пауэр Чайна" компанийн захирал Xu Shenfei тэргүүтэй ажлын баг энэ сарын 7-нд Ховд аймгийн удирдах ажилтнуудтай уулзаж, мэдээлэл солилцлоо. Төслийн талбайд одоогоор Ховд, Увс, Баян-Өлгий аймгаас 250 орчим иргэн ажиллаж байгаа бөгөөд цаашид орон нутгийн ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Уулзалтын үеэр Ховд аймгийн удирдлагууд бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу эрчимжүүлэхийн зэрэгцээ ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, ажиллах орчин нөхцөл, нийгмийн баталгаа, цалин хөлсний асуудалд анхаарч ажиллахыг хүсэв.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Ховд аймгийн төвөөс 85 км, Эрдэнэбүрэн сумын төвөөс 25 км зайд Ховд голын Шижигтийн хавцалд байрлана.

Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор баруун бүсийн аймгуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээг тогтвортой хангах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зэрэг олон давуу тал бүрдэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 17 минутын өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 1 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 1 цагийн өмнө
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 1 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 1 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 3 цагийн өмнө
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 3 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 5 цагийн өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 5 цагийн өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 6 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ Өчигдөр
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ Өчигдөр
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй Өчигдөр
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ Өчигдөр
+29 градус дулаан Өчигдөр
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 2026/07/06
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 2026/07/06