2022 оны нийслэлийн санхүүгийн тайлан болон төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг өргөн барив


Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал өнөөдөр өргөн барилаа. Нийслэл дэх төрийн аудитын байгууллагаас санхүүгийн нэгтгэсэн тайлан болон төсвийн гүйцэтгэлд өөрчлөлтгүй гэсэн дүгнэлт өгсөн байна. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр нийслэлийн төрийн болон тусгай сангууд, аж ахуйн нэгжүүд төрийн байгууллага бүхий нийт 222 байгууллагад аудит хийж, дүнг тусгажээ. 2022 оны хувьд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталж, хэрэгжүүлсэн. Тиймээс нийслэлийн байгууллагууд бүх шатандаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстойг М.Эрдэнэжаргал онцоллоо. Мөн өнгөрсөн онд нийслэл хот анх удаа түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах 420 тэрбум төгрөгийн төсвийг баталсан бөгөөд, үүнд аудит хийж дүгнэлтийг Үндэсний аудитын байгууллагад хүргүүлсэн гэв. 

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан энэ үеэр Төрийн хэмнэлтийн тухай хуулиар төр, түүний бүх шатны байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавих зорилгоор Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд шийдвэр гарсан. Мөн аудитын байгууллага нь төрийн байгууллагууд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, алдаа дутагдалгүй ажиллах талаар жил бүр дүгнэлтээ ирүүлдэг. 2023 онд эдийн засаг сэргэж байгаа ч төсвийн төлөвлөлтийг зөв хийх, хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулах асуудлыг цаг ямагт санаж, мөрдөж ажиллах нь чухал. Энэ оны хувьд төсөвт хөрөнгө оруулалтыг шинээр тусгахаас илүү өмнөх гацсан төслүүдээ дуусгахад чиглэж байгаа нь онцлогтой. Мөн нийслэлийн агаарын бохирдол, автозамын түгжрэлиийг бууруулах зэрэг хойшлуулшгүй ажлуудаа зөв төлөвлөж, хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулахад өнөөдөр өргөн барьж байгаа аудитын дүгнэлт хөндлөнгийн гарын авлага болно гэдгийг тодотголоо. 

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 9 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 11 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 12 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 12 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 17 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 17 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08