Хөрсний бохирдол “Асуудал-Шийдэл” хэлэлцүүлэг боллоо


Хотжилтоос үүдэлтэй тоосжилт, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд Чингэлтэй дүүргийн ЗДТГ, ИТХ-аас санаачлан Хөрсний бохирдол “Асуудал-Шийдэл” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар нээж үг хэллээ. Тэрбээр “Манай Чингэлтэй дүүрэг 24 хороотой. Үүнээс 18 хороо нь гэр хорооллын бүс. Бид дүүргийнхээ хэмжээнд шийдэх асуудлаа эрэмбэлэн хэд хэдэн удаа уулзалт хийсэн. Ингэж санал солилцох бүрд агаар хөрсний бохирдол, ил жорлон тулгамдсан асуудал болж байгааг иргэд хэлдэг. Иргэдийнхээ амьдрах нөхцөлийг сайжруулж, гэр хороололд ая тухтай амьдрах нөхцөлийг хангахыг тулд бид энэ онд хэд хэдэн чиглэлд анхаарч ажиллана. Тухайлбал, өчигдөр дүүргийн хэмжээнд айл бүр хашаандаа мод тарих аяныг эхлүүллээ. 


Энэ жил 1000 айлын хашааг моджуулах бол ирэх жил 2000 айлын хашаанд мод тарихыг зорьж байна. Дараагийн алхам нь нүхэн жорлонгоос салах боломжийг эрэлхийлж байна. Судлаачдын үзэж байгаагаар Улаанбаатарын хөрсний нянгийн бохирдлын гол эх үүсвэр нь нүхэн жорлон гэдгийг тогтоосон. Нийслэлийн төвийн 7 дүүргийн хэмжээнд нийт 144,992 ширхэг нүхэн жорлон байна. Үүний 22700 орчим нь манай Чингэлтэй дүүрэгт байна. Хүний эрүүл мэндээс гадна гадаргын болон гүний усыг бохирдуулах эрсдэлтэй хөрсний бохирдол, тоосжилтыг арилгаж, шийдэхийн тулд жорлонгоо сайжруулах ёстой. Манай дүүргийнхэн хөрсний бохирдлыг асуудал болгож, шийдэл ярилцаж байгаа энэ мөчид Монгол Улсын Засгийн газраас “Гэр хорооллын сэргэлт” төслийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулж, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ахлаж байгаа. Тиймээс гэр хорооллын  орчныг сайжруулах, амьдрах таатай орчныг бий болгоход “Гэр хорооллын сэргэлт” төсөл бидний өнөөдрийн хэлэлцүүлгээс гарах санал, шийдлүүдээ хэрэгжүүлэхэд бодлогын томоохон дэмжлэг, түшиц онцгой ажил хэрэг болно гэж итгэж байна” гэлээ. 

 “Шинэ сэргэлт-Чингэлтэй” уриатай энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын Их хурлын Тамгын газар, БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, НЗДТГ, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн хамтран зохион байгууллаа. 



1
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 6 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 8 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 8 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 8 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 14 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 14 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08