Үе үеийн ерөнхийлөгч нарын хамаарал бүхий хүмүүс зээлээр суралцжээ

Өнөрцэцэг
2023/05/25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү Ухнаагийн Отгонбаяр. У.Отгонбаяр 2011 онд Австралийн Чарлас Старт их сургуульд суралцахдаа 32 мянган ам.долларын зээл авснаа эргэн төлөөгүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын эхнэр О.Цолмонгийн дүү Ононгийн Алтан АНУ-ын Калифорнийн их сургуульд суралцахдаа 16 мянган ам.доллар, Ононгийн Мичид АНУ-ын Сан-Франциско Уран зургийн академид суралцахдаа 48 мянган ам.долларын зээл тус тус авч эргүүлэн төлөөгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржийн зөвлөх асан О.Чулуунбилэг. 2011 онд АНУ-ын Дж.Вашингтоны их сургуульд суралцахдаа 16 мянган ам.долларын зээл авснаа эргүүлэн төлөөгүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржийн үед Ерөнхийлөгчийн Тамгын газар Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны дарга, Хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан С.Эрдэнэболд 2007 онд АНУ-ын Индианагийн Их сургуульд 32 мянган ам.долларын зээлээр суралцаж, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 5 сарын 22 өдрийн А/185 тоот тушаалаар зээлээ тэглүүлжээ.


9
angry
0
care
4
haha
2
liked
0
love
2
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Номин сайдын өв буюу соёлыг баялаг болгож, нэг нь биш, нийтээрээ хожих зам 15 минутын өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус зайлуулах шугам угсарч байна 45 минутын өмнө
Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ 51 минутын өмнө
Арбитр: М.Бадарчид эм өгсөн гэх гэрчийн мэдүүлэг нотлогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээлээ 1 цагийн өмнө
М.Бадарч: Би гэрчийг авчраагүй, бэлтгэл дээр ирээд "Панангин байна уу гэхэд "Байна" гэсэн, түүнийг нь л хэрэглэсэн 1 цагийн өмнө
Гэрч: Биеийн эрч хүч сэргээх эмийг зүрхний эмтэй андуурч, М.Бадарчид өгсөн байж болзошгүй 1 цагийн өмнө
Пакистан улсын Карачи хотод Монгол Улсын консулын газар нээгдлээ 2 цагийн өмнө
ЗААВАР: Гадаад улсад амьдарч буй монгол иргэд сонгуульд хэрхэн оролцох вэ? 2 цагийн өмнө
Өнөөдрөөс Цэцэг төвийн уулзварыг гурав хоног хааж, засна 3 цагийн өмнө
Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг мэдүүлгийг нээлттэй байршуулна 3 цагийн өмнө
Бороо, нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна 3 цагийн өмнө
Ховд аймгийн эрүүл мэндийн салбарынхан “Цахим эрүүл мэнд“ сургалтад хамрагдаж эхэллээ 20 цагийн өмнө
Э.Болормаа: Би ингэж хувцасла, тэгж хувцасла гэдэггүй 20 цагийн өмнө
Бороо орох үед замын түгжрэл яагаад нэмэгддэг вэ 20 цагийн өмнө
Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй 20 цагийн өмнө
Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллаа 22 цагийн өмнө
ХҮН нам “Цахилгаан скүтер, мопед ашиглах журам”-ын төслийг боловсруулан, иргэдээс санал авч байна 22 цагийн өмнө
"Хуримтлалын сан"-гаас иргэдэд ипотекийн зээл олгох үйл ажиллагааг эхлүүллээ 22 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна 23 цагийн өмнө
АН-аас МҮОНРТ-ийн захирал Г.Гэрэлд шаардлага хүргүүллээ 23 цагийн өмнө