Төр, хувийн хэвшлийн хамтарсан “БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023” нээлттэй өдөрлөг болно


  Эко дүүргийн “БАЯЛАГ БҮТЭЭГЧ” иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын санаачлагаар 06 дугаар сарын 04-ний ням гарагт төр, хувийн хэвшлийн хамтарсан “БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023” нээлттэй өдөрлөг “Мөсөн өргөө-Steppe arena”-д байгуулагдах гэж байна.

Өдөрлөгийн зорилго дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд хамтран үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, үйл ажиллагаагаа сурталчлах дүүргийн зүгээс хувийн хэвшлийн байгууллагуудаа дэмжин төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос үзүүлэх юм.

 “Бүтээгч Хан-Уулчууд” нээлттэй өдөрлөгөөр зохион байгуулах үйл ажиллагааны талаар “Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг”, “Степпэ арена” төв, “IC park” болон бусад хамтран оролцогч байгууллагуудын төлөөлөл мэдээлэл өгч, иргэдийг тус өдөрлөгт өргөнөөр оролцохыг уриаллаа.

 Өдөрлөгөөр:

-Ажил идэвхтэй хайгчдад иргэдэд зориулж нээлттэй ажлын байр,

- Баялаг бүтээгч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа,

- Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ

- Урлагийн тоглолт

- Төрийн нэг цонхны үйлчилгээ,

- Хүүхэд, залуучуудад чиглэсэн хөгжөөнт уралдаан, тэмцээн, номын худалдаа, урлагийн тоглолт, задгай талбайн арга хэмжээ зэрэг төр, хувийн хэвшлийн хамтарсан олон талт арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдсан байна.

 Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг баялаг бүтээгч 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан үзэсгэлэн худалдаа гарган, төрийн 50 гаруй байгууллага  иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх юм.

Төр, хувийн хэвшлийн хамтарсан "бүтээгч хан-уулчууд-2023" нээлттэй өдөрлөгт иргэн урьж байна.

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 25 минутын өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 49 минутын өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 55 минутын өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 6 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 6 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08