МИК: Эрүүл мэндийн иж бүрэн урьдчилан сэргийлэх ээлжит үзлэгийг “Дөрөвдүгээр эмнэлэг”-тэй хамтран зохион байгууллаа

Admin
7 цагийн өмнө

Монголын ипотекийн корпораци ажилтнуудын аюулгүй ажлын орчин, ая тухтай нөхцөлд ажиллах орчныг бүрдүүлэх, нийгмийн хамгааллын болон халамжийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр тогтмол арга хэмжээ авдаг. Тус ажлын хүрээнд эрүүл мэндийн иж бүрэн урьдчилан сэргийлэх ээлжит үзлэгийг өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд “Дөрөвдүгээр эмнэлэг”-тэй хамтран зохион байгууллаа.

Энэ жилийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ажилтнуудын нас, хүйс, өмнөх үзлэгээр зонхилон илэрсэн өвчлөлийн дүгнэлт болон бусад нөхцөлүүдийг харгалзан гурван багц бүхий 32 төрлийн оношилгоо шинжилгээнд нийт 120 гаруй ажилтнаа хамруулсан.

Ажил олгогч нь ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих, ажилтан нь өөрийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, аливаа хавдраас сэргийлэх, эрт илрүүлэх эмчлэх, эрүүл мэндийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

“Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК нь Монгол Улсад орон сууцны урт хугацаат тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгох зорилгоор 2006 онд үүсгэн байгуулагдсан санхүүгийн мэргэжлийн байгууллага юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 7 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 9 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 9 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 10 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 15 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 15 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08