Улаанбаатарт 2-4 хэм дулаан

Н.Мижидмаа
2024/03/13

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн өмнөд хагаст дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 03-р сарын 12-ны 20 цагаас 03-р сарын 13-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -15…-20 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…-5 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -9…-14 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр голын хөндийгөөр +2…-3 градус, Хэнтийн уулархаг нутаг Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1…+6 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15…-17 градус, бусад хэсгээр -9…-11 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -15…-17 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -18…-20 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.61.138
2024/03/13
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна 15 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэн 16 цагийн өмнө
Галд өртсөн 207-р байрыг ирэх дөрөвдүгээр сард нураана 16 цагийн өмнө
Өвлийн морин уралдаанаар 17 сая жуулчин татаж, 23.14 тэрбум юанийн орлого төвлөрүүлжээ 18 цагийн өмнө
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 18 цагийн өмнө
Цасанд суусан автомашинуудыг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг хангажээ 18 цагийн өмнө
2024 онд хортой кодын халдлагад өртсөн 145 IP -т хариу арга хэмжээ авчээ 19 цагийн өмнө
УИХ: Намрын чуулган хааж, Ерөнхий сайд үг хэлнэ 19 цагийн өмнө
Танилц: Айл өрхийн цахилгаан хэрэглээг тооцох үнэ тариф 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 22 цагийн өмнө
Монгол Улс “Envision” компанитай хамтран 500 мвт эрчим хүчний батарей хуримтлуурын станц байгуулна Өчигдөр
“X Roses” хамтлаг тэргүүн байр эзэллээ Өчигдөр
Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барихаар зэхэж байна Өчигдөр
160 метр авто замыг “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамж” болгон нэршүүллээ Өчигдөр
Н.Номтойбаяр: Газрын тосны тухай хууль газрын тос боловсруулах, эрж хайхад хөшүүрэг болохгүй Өчигдөр
Эверестэд авирах зөвшөөрлийг 35 гаруй хувиар нэмэхээр шийдвэрлэжээ Өчигдөр
Зуны элсэлтийн шалгалт зургадугаар сарын 19-21-нд болно Өчигдөр
Үндэсний бөхийн барилдааны хуваарьт өөрчлөлт орсон байна Өчигдөр
Нийтийн тээврээр төлбөргүй зорчигчийн тоо 11.6 хувиар өсжээ Өчигдөр
Лос Анжелест дахин хээрийн түймэр гарчээ Өчигдөр