“Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” боловсруулж хэрэгжүүлнэ

Ж.Булганаа
2025/02/12

Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх батлан хамгаалахын удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцлоо

Энэ удаагийн цугларалтыг “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба Зэвсэгт хүчний бэлэн байдал” сэдвээр зохион байгуулж байна.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх цугларалтад оролцогсдод хандаж үг хэлэхдээ, “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг батлан хамгаалах болон гамшигтай тэмцэх тогтолцоонд тулгуурлан боловсруулж дуусгахыг үүрэг болголоо.

Энэ стратеги нь болзошгүй аюул, заналхийлэл, гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнийг хохирол багатай даван туулж, сэргээн босгох чадавх, бэлэн байдлыг хангах зорилготой юм.

Ерөнхийлөгч мөн 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарлаж,  офицер бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох, цол, албан тушаалын нэр хүндийг дээшлүүлэх, өндөр боловсрол, туршлагатай ахлах офицеруудыг аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийгмийн бусад салбарт  ажиллуулахад анхаарахыг даалгалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх мөн Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангид ажиллалаа.

1936 онд Цэргийн явдлын яамны дэргэд Инженер, барилгын хэлтсийг барилгын сумангийн хамт байгуулснаар  барилгын цэргийн суурь тавигдсан түүхтэй.

Улсын онц чухал обьект, Зэвсэгт хүчний анги, байгууллага, салбарын барилга, инженерийн байгууламж барих, сэргээн засварлах,  улс орны бүтээн байгуулалт, дайн байлдааны болон гамшгийн дараах сэргээн босголтод оролцох, хүмүүнлэгийн тусламж, энхийг дэмжих ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, эрдэм шинжилгээ, инновац, туршилт судалгаа хийх,  байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг үндсэн чиг үүрэг гүйцэтгэж байна.

Цаашид төмөр зам, авто зам, хийн хоолой, аж үйлдвэрийн парк, усан цахилгаан станц, хотын усан хангамж, орон сууц, эко ногоон хотхон, ойн цэвэрлэгээ, ойжуулалт, нөхөн сэргээлт зэрэг төсөл, хөтөлбөрт оролцох боломжтойг Удирдах газрын дарга, хурандаа Х.Батсайхан танилцууллаа.

Зэвсэгт хүчний 065 дугаар анги 1964 онд “Ардын армийн радиотехникийн тусгай батальон” нэртэйгээр байгуулагдсан.

Тус анги Зэвсэгт хүчний Жанжин штаб, Агаарын цэргийн командлал, Төв командын байр, бусад анги салбарыг агаарын цагийн байдлын мэдээ, мэдээллээр хангах, зарлан мэдээлэх, агаарын хил, агаарын орон зайд хяналт тавих, хамгаалах үүрэг гүйцэтгэж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 16 минутын өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 1 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 2 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 2 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 3 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 3 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 4 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 5 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 19 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 21 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 21 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 22 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 22 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 23 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ Өчигдөр