Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн “Онги Шарлангийн бэлчир” гэх газарт мотоциклтой хоёр иргэн голын усанд боогдон, гарах боломжгүй болсон тухай дуудлага 2026 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн 14:25 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, очиход иргэн Г (49 настай, эрэгтэй), Э (44 настай, эрэгтэй) нар “Ерөө” голын цаад эрэгт боогдсон байдалтай байсан байна.
Тухайн үед голын усны түвшин нэмэгдэн үерлэж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул аврах ажиллагааг түр хойшлуулжээ. Улмаар 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 06:04 цагт аврах ажиллагааг эхлүүлж, алба хаагчид хөдөлгүүрт завь ашиглан иргэдийг аюулгүйгээр зөөвөрлөн гаргасан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна