“Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль болно

Ж.Булганаа
2025/02/12

Монгол Улсад 2025 онд зохион байгуулагдах соёл, аялал жуулчлал, спорт, хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн цаглаврын хүрээнд Соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх замаар үндэсний брэнд өвлийн эвэнтийг бий болгох, гадаад улсаас зочлон ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг 2025 оны 02 дугаар сарын 16-наас 22-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаагаа зохион байгуулах гэж байна.

Нүүдэлчин Монголчуудын эртнээс нааш тэмдэглэж ирсэн үндэсний сар шинийн баярыг угтан “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг Монголын Соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Фестивалийн үеэр “Мазаалай” Олон улсын цас мөсний наадмын шилдэг 28 оролцогчдын мөсөн сийлбэрийн үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй танилцуулах бөгөөд Монголчуудын үндэсний сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа, хувцас хэрэглэл, нүүдлийн ахуйтай холбоотой өдөр тутмын амьдралын ёс заншил, зан үйл, хэв маягийг толилуулахаас гадна уламжлалт өвлийн спортын уралдаан, тэмцээн, үзүүлэн тоглолтууд зэрэг олон арга хэмжээнүүдийг өртөөчлөн зохион байгуулна. Тухайлбал:

  • “Шинэлэх ёс” өргөө;
  • “Цагаан сар” өргөө;
  • “Түүхэн хөгжим” өргөө;
  • “Ёслол, хүндэтгэлийн зоог” уламжлалт идээ ундааны өргөө;
  • “Язгуур урлаг”-ийн өргөө;
  • “Хувцас, эдлэл хэрэглэл”-ийн өргөө;
  • “Тэмээн жин” өртөө;
  • “Цаатан” өртөө;
  • “Эрдэнэт сүрэг” өртөө;
  • “Халх”, “Казах”, “Буриад” өргөө;
  • “Монгол банхар, тайга, анч нохой, Шувуучлахуй” өртөөгөөр зочлохоос гадна мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, морь болон нохой чарга, морин аялал уналга зэрэг зан үйл, спортын үйл ажиллагаануудад биечлэн оролцох боломжтой. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Монголчуудын уламжлалт идээ ундааны амталгаат худалдаагаар саатан морилоорой.   Монгол түмний соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, өвлүүлэн уламжлуулах “Монгол” нүүдэлчин өвлийн фестивальд гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн ирэхийг хүндэтгэн урьж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний эсрэг вакцинжуулалт явагдаж байна 9 цагийн өмнө
ХӨСҮТ-ийн баг ​Өмнөговь, Дундговь, Говь-Алтай аймагт ажиллаж байна 10 цагийн өмнө
Улсын хэмжээнд 36.4 мянган толгой мал хорогджээ 10 цагийн өмнө
Монгол цэргийн өдрийн барилдаан эхэллээ 13 цагийн өмнө
Зайсангийн гүүрний шон суурилуулах ажил 40 хувьтай байна 13 цагийн өмнө
УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлт маргааш болно 14 цагийн өмнө
​ Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун "НЭГ ӨРХ - НЭГ ХОНЬ" хандивын аяны уриалга гаргалаа 16 цагийн өмнө
Дундговь аймаг 28-ныг хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлалаа 16 цагийн өмнө
Улаанбаатарт 2 хэм хүйтэн,үүлшинэ 16 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстой Өчигдөр
“Мөрөөдлийн театр”-ыг шинэ жүжигтээ зохиогчийн эрхийг зөрчсөн гэв Өчигдөр
59.6 км явган замыг байгалийн чулуугаар шинэчилнэ Өчигдөр
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Улаанбаатарт -2 градус хүйтэн байна Өчигдөр
НИТХ-ын дарга А.Баяр О.Отгонтөгс нарын иргэдийг хүлээн авч уулзлаа 2025/03/14
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо бохир хальжээ 2025/03/14
Улаанбурхан өвчний 18 тохиолдол батлагдаад байна 2025/03/14
Вакцины тунгаас хоцорсон хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулахыг уриалав 2025/03/14
Цаг агаарын ойрын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2025/03/14
Үхрийн мах нэг килограмм нь 22 666 төгрөгийн үнэтэй байна 2025/03/14