Обьектын гал түймрийн талаас илүү хувь нь санамсар болгоомжгүйгээс гарч байна

Ж.Булганаа
2025/02/18

Сүүлийн 5 жилийн хугацаанд 15300 орчим обьектын гал түймрийн дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт бүртгэгджээ.  Гал түймэрт 247 иргэн түлэгдэж, 310 иргэн өртөж нас барсан харамсалтай мэдээлэл бий.



Объектын гал түймрийн 60 гаруй хувь нь аймаг, орон нутагт,  40 орчим хувь нь Улаанбаатар хотод гарчээ. Нийслэлд бүртгэгдсэн объектын гал түймрийн 70% орчим нь гэр хороололд гарсан байна. 

Бүртгэгдсэн гал түймрийн 80 орчим хувь нь иргэдийн хувийн өмч хөрөнгө, хашаа, орон сууц, гэрт гарчээ. Шалтгааны хувь 53 орчим хувь нь санамсар болгоомжгүй байдлаас гарсан бол  36 орчим хувь нь цахилгаантай холбоотойгоор гарсан байна. 

 Лаа, шүдэнзний гал, үнс, нурамаас үүдэлтэй болон пийшин зуух, яндангийн цонолт, гагнуур, хүүхдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй санамсаргүй байдлаар гал гарах тохиолдол цөөнгүй байна.  Мөн цахилгаан хэрэгслийг буруу хэрэглэх, гэмтэлтэй техник хэрэгсэл ашиглах зэргээс шалтгаалж объектын гал түймрийн шалтгаан нөхцөл бүртгэгдсэн дүнтэй байна.

Үүний дээр Улаанбаатар хотод гарч байгаа объектыг гал түймрийн 70 орчим хувь нь гэр хороололд буюу монгол гэрт гарсан гэх мэдээлэл байна. Байшин хорооллын тухайд гал түймрийн 50 орчим хувь нь хогийн бункерт гарчээ. 



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 10 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 10 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 11 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 11 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 14 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 14 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 16 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 17 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 18 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна Өчигдөр
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 2026/06/27
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 2026/06/27
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27