"Монгол эв нэгдэл" төслийн багийнхан Завхан аймагт ажиллаж байна

Ж.Булганаа
2025/02/19

"Монгол эв нэгдэл" төслийн багийнхан Завхан аймагт байрлах "Боролдой" номын дэлгүүрээр зочиллоо. Номын дэлгүүрийн эзэн П.Норжмаагийн ээж үндэсний төв номын санд 30 гаруй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд суужээ. Багаасаа хүссэн номоо уншиж өссөн охин аймагтаа ирээд өөр шигээ ном унших хүсэлтэй хүүхэд бүрт зориулж тус дэлгүүрийг нээсэн байна. 2000 гаруй нэр төрлийн ном худалдаалахаас гадна 580 гаруй ном түрээсээр уншуулдаг гэлээ. 

Мөн хүүхэд залууст гар урлалын сургалтууд явуулж, долоо хоног бүр "Аянга" номын клубээрээ номын хэлэлцүүлэг өрнүүлж залууст ном унших соёлыг түгээж байна. Аймгийн хүүхэд залуусын оюуны боловсролд хувь нэмрээ оруулж яваа номын дэлгүүрийн хамт олонд "Монгол эв нэгдэл" төслийг дэмжигч, дөрвөн улсын гавьяат С.Жавхлан аавынхаа бичсэн "Захиас" номын дээжээ гардуулж өглөө. Үүний дараа Завхан аймгийн үндэсний үйлдвэрлэглэгчидтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон. Хангай говь хосолсон байгалийн онцлогтой Завханчууд малын гаралтай арьс шир, сүү цагаан идээ, мах боловсруулах үйлдвэрлэлээс гадна байгалийн жимс, модон эдлэл, хувцас үйлдвэрлэлээр үндэсний олон бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хөдөлмөрч, бүтээгч, үйлдвэрлэгчдийг дэмжихээр ирсэн төслийн багийнхныг аймгийн удирдлагууд талархан хүлээн авч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


1
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 8 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 8 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 9 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 10 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 13 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 13 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 15 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 15 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 17 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна Өчигдөр
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 2026/06/27
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 2026/06/27
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27