Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ

Ж.Булганаа
2025/02/25

Голомт банк бизнес эрхлэгч иргэд, хувь хүмүүсийг бүх талаар дэмжин тэдэнд тусгайлан зориулсан төрөл бүрийн үйлчилгээ, хөнгөлөлт урамшууллыг санал болгодог. Үүний нэг нь мерчантын үйлчилгээ бөгөөд бид энэ удаа ПОС мерчант үйлчилгээний хэрэглэгч иргэн танд зориулсан урамшуулалт аяныг ИзиПэй ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна.


2025.12.15-ныг дуустал үргэлжлэх “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аяны хүрээнд NEWLAND брэндийн бүх төрлийн ПОС төхөөрөмжөөр хүлээн авсан орлогын гүйлгээнд сугалаа болон худалдан авалтын купон олгох болно.

Аяны азтануудыг улирал бүр Golomt Bank фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах бөгөөд та манай хуудсыг даган урамшуулалт аяны талаар мэдээллийг цаг тухай бүр авах боломжтой.    

Бид “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аяныг 2024 онд мөн хэрэгжүүлсэн бөгөөд энэ хугацаанд Гадаадад аялах эрх, Автомашин, Samsung galaxy A14 гар утас болон Хадгаламжийн эрхийн бичгийн нийт 62 азтаныг тодруулж, урамшуулсан байна.

Голомт банк нь дотоодын болон олон улсын хамгийн олон төрлийн картыг хүлээн авч,  НӨАТ-ын баримт хэвлэх, QR, контактлесс, картын төлбөр тооцоог хүлээн авах боломжтой ПОС төхөөрөмжийг танд санал болгох тул та Голомт банкны мерчантын хэрэглэгч болоод “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аяндаа хамрагдаарай.

Урамшуулалт аяны бяцхан санамж:

  • Супер азтан шалгаруулахдаа сүүлийн 3 сар идэвхтэй гүйлгээ хийсэн нийт мерчантуудаас азтаныг шалгаруулах бөгөөд сүүлийн 3 сар гүйлгээ хийгээгүй мерчантууд супер азтан шалгаруулах хөтөлбөрт хамрагдахгүй.
  • Зөвхөн Голомт банкны дансанд мерчантын орлогоо авдаг харилцагчдад купон олгоно.
  • Купоны доод үнийн дүн 10,000₮ байна.
  • Купон худалдан авснаас хойш 30 хоногийн дотор ашиглана.

Хэрэв та “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аяны хүрээнд өөрт сугалаа үүссэн эсэхээ шалгахыг хүсвэл SocialPay аппликэйшний Лояалти цэс болон loyalty.golomtbank.com вэбсайтаар нэвтрэн шалгаарай.

Мөн аяны талаар сонирхсон мэдээллээ Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон лавлах боломжтой.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 6 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 7 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 8 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 8 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 11 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 11 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 13 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 14 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 14 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 15 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна Өчигдөр
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 2026/06/27
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 2026/06/27
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27