Өнөөдөр: УИХ дахь намуудын бүлэг хуралдана

Б.Нямсүрэн
2026/04/27

10:00 цагт:  УИХ дахь намуудын бүлэг Төрийн ордонд хуралдана.

10:00 цагт: “Евразийн эдийн засгийн холбоо ба Монгол Улс: Боломж, сорилт” хэлэлцүүлэг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн хурлын танхимд болно.

10:30 цагт: “Ирээдүйн инженерүүд 2026” улсын олимпиадын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол ШУТИС-ийн I байрны Урлаг зааланд болно.

11:00 цагт: Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” -ийн нээлт Д.Сүхбаатарын талбайд болно.

“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа, Төв цэнгэлдэх хүрээлэн, Барилгачдын талбай, Жуковын талбай, Налайх дүүрэг, “Соёлын төв ордон”-ы талбайд 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулна.

Үзэсгэлэн:

Зураач Л.Амарсанаагийн “FIFTY” уран бүтээлийн үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна.

МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт” галерейд 5 дугаар сарын 16-ныг хүртэл гарна.

“Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд 5 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

  • Австралийн Мельбурн хотноо жендерийн тэгш байдлын асуудлаарх “Women Deliver 2026” олон улсын бага хурал энэ сарын 30-ныг хүртэл болно.
  • ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа үүссэний 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн 5 дугаар сарын 28-ныг хүртэл гарна.
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана 22 минутын өмнө
“Тарбозавр батаар” тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг Франц улсаас авч ирлээ 1 цагийн өмнө
Баянзүрхийн орон сууцанд гал гарч, утаажилтын бүсээс 12 иргэнийг аварчээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 17-нд болно 3 цагийн өмнө
Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажил эхэллээ 4 цагийн өмнө
Есөн настай хүүг хойд эх нь амбаарт түгжин шатаажээ 5 цагийн өмнө
Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хасжээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан байна 5 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ДХИС-д ажиллалаа 21 цагийн өмнө
Нийслэлийн Ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн сурагчид Түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа 22 цагийн өмнө
Хэрэглээ бүрт тань тохирох АЙМААРРР хялбар шийдэл 23 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян орон даяар эхэллээ Өчигдөр
“Сити” их сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн элсэлт эхэллээ Өчигдөр
Улаанбурхан өвчний долоон шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Ө.Шижир: Хотын даргаа “Мах үнэтэй байна" гээд огцруулсан Өчигдөр
Ирээдүйн бизнесийн төв цэг: Vision business tower Өчигдөр
​Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Ахынхаа регистрийг ашиглаад 4 сая 350 мянган төгрөгөөр торгуулжээ Өчигдөр
"ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана Өчигдөр
Н.Номтойбаяр Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Ардын засгийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ Өчигдөр