Л.Оюун-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан Ерөнхий сайд Н.Учралд асуулга тавилаа

Л.Бямбажав
2026/04/30

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан ноцтой мэдээлэл гаргажээ. "Жеффри Эпштэйн ба Монгол Улсын эрх ашиг" гэх тус мэдээлэлд, " Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралд асуулт тавьж байна. Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн мөлжлөгт татан оролцуулсан хэрэгт ял шийтгүүлж, улмаар хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн хэрэгт шалгагдаж байхдаа нас барсан, хэд хэдэн улсын улс төрчид, банк, санхүү, бизнесийн нөлөө бүхий хүмүүстэй тогтоосон хувь харилцаагаараа дамжуулан үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулж байсан Жеффри Эпштэйнтэй холбоотой асуудал олон улсын анхаарлын төвд байна. Америкийн Нэгдсэн Улсын Конгрессоос 2025 оны 11 дүгээр сард баталсан “Эпштэйний хавтас хэргийн ил тод байдлын тухай хууль” (Epstein Files Transparency Act)-ийн дагуу Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамнаас[1] болон Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хянан шалгах болон засаглалын реформын хорооноос[2] ил тод, нээлттэй болгосон хавтаст хэргийн материал, баримт бичиг (цаашид “Эпштэйний хавтаст хэрэг” https://www.justice.gov/epstein гэх)-т шинэ баримтууд дэлгэгдэж, Монгол иргэдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй асуудлууд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга болон бусад албан тушаалтнууд холбогдсон тухай, Эрдэнэт, Оюутолгой зэрэг стратегийн орд газруудтай холбоотой ноцтой мэдээлэл гарч байгаатай холбогдуулан тус асуултыг тавьж байна. Энэхүү сэдэвтэй холбоотой аливаа мэдээллийг нээлттэй хүлээн авч, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлье! Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ" гэжээ. 




1
angry
0
care
4
haha
12
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж 14 цагийн өмнө
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхийн нөхцөл байдалтай танилцжээ Өчигдөр
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ Өчигдөр
3x3 энэ сарын 23-28-нд FIBA-гийн цуврал гурван тэмцээн Монголд болно Өчигдөр
С.Цэнгүүн:10 жил төгсөж байгаа хүүхдүүдээс асуугаад үз. Бүгд яаж гадагшаа явах вэ гэсэн бодолтой болсон Өчигдөр
Д.Цогтбаатар: Хөдөө аж ахуйн сайд өөрийгөө магтаад гадаад дотоод явж байна Өчигдөр
Богдхан ууланд 14 хоног зорчихгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Өнөөдрөөс Х:8, Ч:44, Ч:14, Д:8 чиглэлийн автобусны замналд орох түр өөрчлөлт орно Өчигдөр
Улаанбаатарт 22 хэмийн дулаан байна Өчигдөр
ХХААХҮЯ нээлттэй хаалганы өдрөө ждү-ийн үзэсгэлэн худалдаатай хамтатган зохион байгуулж байна 2026/06/12
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ 2026/06/12
Вашингтонд cop17 болон тал хээрийн төлөвлөгөөний талаар өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо 2026/06/12
Нэг өдөрт согтуу жолоочийн 13 зөрчил илрүүллээ 2026/06/12
18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй байх хууль эцэслэн батлагдлаа 2026/06/12
Хадгаламжийн даатгалын корпораци АНУ-ын сангийн яамтай техникийн туслалцааны хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ 2026/06/12
Шүлхий өвчний улмаас наймдугаар сарын 1-нийг хүртэл баяр наадам зохион байгуулахгүй 2026/06/12
Чуулган: Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ 2026/06/12