2026 оны долоодугаар сарын 1-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15,508 бүртгэгдээд байна. Үүнээс 12,380 нь Улаанбаатар хотод, 3,126 нь орон нутагт бүртгэгдсэн бол нас баралт 22 байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 3 шинэ тохиолдол батлагдсанаас 1 нь нийслэлд, 2 нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд нас баралт нэмэгдээгүй байна. Одоогоор улаанбурхан өвчнөөр 19 хүн эмнэлэгт, 2 хүн гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 14 нь нийслэлд, 5 нь орон нутагт байгаа бөгөөд бүгд хөнгөн болон дунд зэргийн явцтай байгаа аж.Мөн нийт 5 хүн эдгэрч, халдварын тархалт эхэлснээс хойш 490 дэх өдрөө үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна