“ХУУР МUSIC FESTIVAL 2017” ХӨГЖМИЙН НААДАМ БОЛНО
"XMF-Хуур Music Festival" хөгжмийн наадмыг анх удаа зохион байгуулах гэж байгаа аж. Хоёр өдөр үргэлжлэх тус шоуны эхний өдөр Монголын шилдгүүд болон гадаадын уран бүтээлчид урилгаар дуулах юм. Харин хоёр дахь өдөр гадаадын шилдэг залуу DJ нарын тоглолт болох нь. Тус фестиваль ирэх сарын 25, 26-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд тасалбар нь энэ сарын 24-нөөс худалдаанд гарна. "Хуур Music Festival" хөгжмийн наадмыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна