ПРИУС МАШИНЫ ЭД АНГИ ХУЛГАЙЛДАГ БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Admin
Өчигдөр

Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор автомашины ил зогсоол дээрээс хучлага болоод эд анги хулгайд алдагдах хэрэг ихээр гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тухайлбал, энэ сарын 14-ний БГД-ийн IV хороо 17-р байрны зогсоол дээр сэжиг бүхий хоёр этгээдийг саатуулж шалгахад тус дүүргийн 9 дүгээр хороонд суух Б /эр.17н/, Т /эр.17н/ нар зогсоолоос "Toyota Prius-20" маркын таван автомашинд халдаж, 16 ширхэг толийг хулгайлан авч явсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Тус хэргийг БГД-ийн Цагдаагийн Хэлтэс-2 дээр шалгаж байна.

Түүнчлэн "СХД-ийн 19 дүгээр хороо 58-р байрны гадна 02:50-03:00 цагийн хооронд автомашины хучлага хулгайд алдлаа" гэсэн мэдээллийг авч шалгахад "Toyota Prius-20" автомашины хучлагыг СХД-ийн 22 дугаар хороонд суух Б /эр.45н/ гэгч хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна. Энэ төрлийн хулгайн гэмт хэрэг их гарч байгаа тул иргэд сонор сэрэмжтэй байж, эд зүйлээ хулгайд алдахаас сэрэмжлэхийг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 12 минутын өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 56 минутын өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 1 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 1 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 1 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 19 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 21 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 21 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр