Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо

O.Аззаяа
1 цагийн өмнө

Санхүүгийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хялбар хүргэх зорилгоор Голомт банк болон Төрийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, “И-Билл үйлчилгээ”-г SocialPay аппликэйшнд амжилттай нэвтрүүллээ.Open photo

“И-Билл үйлчилгээ” нь финтек байгууллагууд болон төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгчдийн хөгжүүлсэн платформ, аппликэйшн, киоск зэрэг технологийн шийдлүүдээр дамжуулан хэрэглээний төлбөрөө цахимаар лавлах, төлөх боломжийг бүрдүүлсэн цогц үйлчилгээ юм. Уг үйлчилгээг ашигласнаар иргэд эрчим хүч, орон сууцны ус, дулааны төлбөр, СӨХ, интернэт, кабелийн телевизийн үйлчилгээ зэрэг тогтмол төлөх хэрэглээний төлбөрүүдээ гар утсаараа төлөх боломжтой байдаг. Хоёр банкны хамтын ажиллагааны хүрээнд “И-Билл үйлчилгээ”-г SocialPay аппликэйшнд нэвтрүүлснээр Голомт банкны харилцагчид хэрэглээний төлбөрөө хялбар төлөх боломж тэллээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь банк болон финтекийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлж, иргэдэд үзүүлэх цахим санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна. Мөн хэрэглэгчид өөрийн сонгосон банк, төлбөрийн аппликейшнээс үл хамааран нэг төрлийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.Open photo

Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг

“Системийн нөлөө бүхий арилжааны банкнуудын төлөөлөл 2023 онд хамтын ажиллагааны хүрээнд АТМ-ны үйлчилгээг харилцагчдад илүү ойртуулах, үйлчилгээний зардал, шимтгэлийг бууруулах зорилгоор томоохон хамтралыг эхлүүлж байлаа. Энэхүү хамтрал маань харилцагчдадаа хамгийн боломжит үйлчилгээг бага зардлаар богино хугацаанд хүргэх чиглэлийн хүрээнд Голомт банкны SocialPay аппликэйшн болон Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-ээр дамжуулан үргэлжилж байгаа гэж хэлж болно.”

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн дижитал шилжилтийн эхлэлийг тавьж, инновац шингэсэн дэвшилтэт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг Монголын банк санхүүгийн салбар анхлан нэвтрүүлсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд харилцагч, хамтрагч байгууллагууддаа Дижитал банк, Нээлттэй банк, Дэд бүтэц хуваалцах үйлчилгээ, Агент банк гэсэн үндсэн технологид суурилсан бизнес загварыг санал болгож, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 53 минутын өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 1 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 17 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 20 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 22 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 22 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр