УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар:
-Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Харин 14.00 цагаас эхлэх хуралдаанаар:
-Улсын Их Хурлын асуулгын цаг
-Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна