ХУРДАН ЦАЙРУУЛАХ ШИЛДЭГ 5 МАСК


Хаврын салхинд арьс чинь хуурайшиж харлаад байна уу?. Аль болох гар дээрх материалаар гэрийн нөхцөлд арьсаа цайруулахад танд дараах жорууд туслах болно.

1. Тараг болон нимбэгний шүүсээр маск бэлтгэх

Нүүр болон хүзүүгээ сайтар угааж цэвэрлэсний дараа 60 Грам таргийг нимбэгний шүүстэй холиод нүүр хүзүүндээ жигд түрхэнэ. Үүнээс хойш 5 минут тутамд бэлтгэсэн маскаасаа дахин түрхэж давхарлах хэрэгтэй. 30 минутын дараа бүлээн усаар угаагаад нүүр хүзүүгээ хөнгөн арчаарай. Энэхүү маскыг 7 хоногт 2 удаа хэрэглэхэд тохиромжтой.

2. Өргөст хэмх болон нимбэгний шүүсээр арьсаа цайруулах

Ойролцоогоор 15 мг өргөст хэмхийн шүүсийг адил хэмжээний нимбэгний шүүстэй холиод нэг удаагийн маскны сальфетка эсвэл хөвөнд шингээн нүүр хүзүүндээ тавина. 10 минутын дараа үлдэгдлийг бүлээн усаар угааж арилгах хэрэгтэй. Энэхүү маскыг хуурай болон хэвийн арьстай бол 7 хоногт 1 удаа, тослог болон холимог арьстай бол 7 хоногт 2-3 удаа хэрэглээрэй.

3. Биеийн бүх арьсаа жигд цайруулахыг хүсвэл

Хэрэв та нүүр хүзүүнээс гадна биеийнхээ бүх хэсгийг хурдан цайруулах хүсэлтэй байгаа бол баннаа халуун усаар (37-38°C) дүүргээрэй. Үүний дараа 1 ширхэг дундаж хэмжээний нимбэгийг 200 мг сүүтэй холиод ваннтай усандаа нэмж хутгаарай. Энэ аргаар 7 хоногтоо 1 удаа усанд ороход тун удахгүй таны биеийн арьс жигд цагаарах болно.

4. Улаан лоолийн шүүс, тараг, овьёосны маскыг хэрэглэх

Хэрэв та цайруулах маск худалдаж авахаар шийдсэн бол аль болон улаан лооль, овьёосны найрлагатай маскыг сонгоорой. Улаан лооль болон тараг нь нь арьсыг цайруулж тослогийг тэнцвэржүүлдэг бол овьёос нь сэвх толбыг бүдгэрүүлэн, тайвшруулах үйлчилгээтэй. Энэхүү маскыг мөн гэрийн нөхцөлд бэлтгэж болно. Үүний тулд та ойролцоогоор 1 халбага улаан лоолийн шахсан шүүсийг адил хэмжээний овьёос болон тарагтай хольж өтгөртөл нь хутгаарай. Бэлтгэсэн зуурмагаа нүүр хүзүү болон гартаа түрхэж 30 минутын дараа бүлээн усаар угаахад л хангалттай. Хэрэв та хэт хуурай болон эмзэг арьстай бол дараа нь чийгшүүлэх тос, серум түрхэж болно.

5. Витамин C-тэй серум бэлтгэх

C витамин нь чөлөөт радикалуудтай тэмцэж хөгшрөлтийг удаашруулан арьсыг цайруулах үйлчилгээтэй. Гэрийн нөхцөлд бэлтгэж болох дараах серум нь таны арьсыг хурдан цайруулахад нэн тустай. Үүнийг бэлтгэхийн тулд танд дараах зүйлс хэрэгтэй.

  • 2-3 ширхэг Витамин C
  • 1 ширхэг капсултай Витамин Е
  • Глицерин
  • Нэрмэл ус

2 цайны халбага нэрмэл усанд 2-3 ширхэг C витаминыг нэмээд уустал нь сайн сэгсрэх хэрэгтэй. Үүн дээр 1 халбага гаруй глицеринийг нэмж хутгаарай. Ингээд төгсгөлд нь капсултай E витаминаа нэмнэ. Бэлэн болсон серумаа орой унтахын өмнө нүүр хүзүүндээ түрхээрэй. Хөргөгчинд хадгалах шаардлагатайг анхаарна уу.


0
angry
0
care
0
haha
5
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 34 минутын өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 40 минутын өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 1 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 5 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 5 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 7 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 7 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 8 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 9 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 19 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27