ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВ ЯВУУЛЫН ШҮДНИЙ ОНОШЛОГООНЫ АВТОМАШИНТАЙ БОЛОВ


Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 28 жилийн ойн хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагуудын хооронд идэвхжүүлэх зорилгоор олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тус арга хэмжээнүүдийн нэг болох БНСУ-ын Кванжү хотын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг бүрэн тоноглогдсон шүд оношлох, эмчлэх зориулалт бүхий авто машиныг "Эхэн" санд гардуулан өгөх үйл ажиллагаа өчигдөр боллоо.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа ""Эхэн" сан нь Улаанбаатар хотын хүүхдүүдийн шүдний өвчлөлийг багасгах зорилгоор нийслэлийн Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвтэй хамтран ажиллаж, нийслэлийн хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөлийн судалгааны ажлыг энэ сарын 17-ны өдөр Баянгол дүүрэгт эхлүүлж байна.

Цаашид шүдний оношлогооны авто машинаа ашиглан зорилтот хэсгийг сонгон судалгааны ажлыг оношлогоо, үзлэгийн хэлбэрээр үргэлжлүүлнэ. Өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлын нэг бол шүдний өвчлөл байгаа. Судалгаанаас харахад 5-6 насныхны 96 хүртэлх хувь нь шүдний өвчтэй гэсэн тоо гарсан байна. Дунд сургуулийн хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар 80 орчим хувь нь шүдний өвчлэлтэй гэсэн тоо гарсан. Энэ нь бид хүүхдийнхээ шүдний эмчилгээ оношлогоонд анхаарал хандуулах шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Нийслэл бол ганцхан шүдний төвтэй.

Явуулын шүдний оношлогооны авто машинтай болсноор тус эмнэлгийн ачаалал тодорхой хувиар буурч, шүдний өвчлөл ч багасах ач холбогдолтой юм" хэмээн онцоллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 32 минутын өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 38 минутын өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 1 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 4 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 5 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 7 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 7 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 8 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 9 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 19 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27