Ц.ЦОГТБААТАР ГРАНД СЛАМ АНГИЛЛААС АНХНЫ АЛТАН МЕДАЛИА АВЛАА


"Екатеринбург-2018" олон улсын жүдо бөхийн холбооны Гранд Слам тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр манай 13 бөх хүч үзсэнээс гурав нь медаль хүртэв. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар алтан медаль, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг, 57 кг-д Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа нар тус тус хүрэл медаль хүртэв.

Ц.Цогтбаатар эхний даваанд Португалийн Хорхе Фернандесийг вазаригаар, хоёрын даваанд Тажикстаны Бехрузи Хожазодаг нэмэлт цагт иппон буулгасан. Улмаар хэсгийн аваргын төлөө Казахстаны Заншай Смагуловтай барилдаж, 3:54 минутад цэвэр савсан. Хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт АНЭУ-ын Виктор Сквортовыг 3:05 минутад цэвэр ялсан юм.

Ингээд аваргын төлөө Армений Фердинанд Карапетянийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар төрийн дууллаа эгшиглүүллээ. Ингэснээр тэрбээр Гранд Слам ангилалаас анхны алтан медалиа гардаж, чансаагаа 1000 оноогоор ахиуллаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 30 минутын өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 35 минутын өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 1 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 4 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 4 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 6 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 7 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 8 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 9 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 19 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27