100 ГАРУЙ ХҮҮХДЭД ҮНЭГҮЙ ҮЗЛЭГ ОНОШЛОГОО ХИЙЖ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨВ


Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 28 жилийн ойн хүрээнд Солонгос Улсын Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран олон талт үйл ажиллагааг эхлүүлээд байна. Үүний нэг нь БНСУ-ын Кванжү хотын "Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг", "Эхэн" сантай хамтран туршлага солилцох өдөрлөг, эрүүл мэндийн үзлэгийг өчигдөр зохион байгууллаа.

БНСУ-ын Кванжү хотын "Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг" нь Монгол Улсын өргөн уудам нутагт тархан суурьшсан хүн ам, хүүхдүүдийн шүдний эрүүл ахуй, хэрхэн эмчлэх болон тэдэнд хүрч үйлчлэх тал дээр судалгаа явуулсны үндсэн дээр шүд оношлох болон эмчлэх нүүдлийн мобайл эмнэлгийг "Эхэн" санд өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр гардуулан өгсөн юм.

Энэ ажлын эхлэл болгон өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлэгт хүүхдийн эрүүл мэндийн үзлэг оношлогоо, уламжлалт болон шүдний эрүүл ахуйн үзлэгийг хийлээ.

Кванжү хотын "Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг", "Эхэн" сангийн хамтарсан 20 гаруй сайн дурын эмчийн баг 3 төрлийн үзлэг оношлогоог үнэ төлбөргүй 100 гаруй хүүхдэд үзүүлж, үзлэг хийж зөвлөгөө өгсөн юм

Хүүхдийн шүдний өвчлөл манай улсад өндөр үзүүлэлттэй байгаа нь судалгаанаас харагдаж байгаа юм. Тухайлбал 5-6 насны хүүхдүүдийн 96 хувь, дунд сургуулийн хүүхдүүдийн 80 хувь нь шүдний өвчлөлтэй байна. Тиймээс хүүхдийн шүдний эрүүл ахуй, оношлогоо, эмчилгээнд анхаарал хандуулах шаардлагатай. Цаашид шүдний оношлогооны явуулын эмнэлэг нь зорилтот хэсэгт хүрч үзлэг, оношлогоо эмчилгээг хийж үйлчлэхээр төлөвлөж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 26 минутын өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 31 минутын өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 1 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 4 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 4 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 6 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 7 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 7 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 9 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 19 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27