114 СОГТУУ ЖОЛООЧИЙГ СААТУУЛЖЭЭ


Өнгөрөгч баяр, амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 350 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авч шалгасан байна.

Ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 21 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэний 6 нь бага насны хүүхэд тэр дундаа дийлэнх нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10 осол, мөргөлдөх хэлбэрээр 8, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн 1, онхолдох хэлбэрээр 1 осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байгаа бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 6 осол, явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 4 осол тус тус бүртгэгджээ. Тухайлбал:

  • СХД-ийн нутаг Толгойтын хуучин эцсийн замд T.Vitz маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жодоодож T.Pruis, T.Premio автомашинуудтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 2 том хүн, 2 хүүхэд гэмтсэн,
  • Мөн СХД-ийн нутаг Хар хорин захын хойд замд T.Pruis маркийн автомашины жолооч нь явган зорчигч Б-г мөргөж гэмтээсэн бөгөөд явган зорчигч тухайн үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.

Мөн гуравдугаар сарын 17-ны 23:00 цагийн орчим БГД-ийн нутаг Телевизийн замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч нэр, оршин суух хаяг тодорхойгүй 25-30 орчим насны эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхиж явсан хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн уг хэргийг T.Pruis-20 маркийн автомашины жолооч Г үйлдсэн болохыг тогтоон шалгаж байна.

Эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 114 зөрчилд хуулийн дагуу арга хэмжээ тооцон ажиллажээ.

Эх сурвалж: ЗЦА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 37 минутын өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 43 минутын өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 1 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 5 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 5 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 7 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 7 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 8 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 9 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 19 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27