ХҮҮХДҮҮД ГЭРТЭЭ ХОНОХГҮЙ ТОХИОЛДОЛД ЗААВАЛ ЭЦЭГ ЭХДЭЭ МЭДЭГДЭЖ БАЙХЫГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ЗӨВЛӨЛӨӨ


Дорнод аймаг дахь цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд Хэрлэн сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Т 2018 оны гуравдугаар сарын 17-ны шөнө 03 цаг 05 минутын орчимд Цагдаагийн газарт өөрийн биеэр ирж "9 настай миний зээ охин Ж нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны орой 17:00 цагийн орчимд хичээлээ тараад одоог хүртэл гэртээ ирэхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна" гэсэн дуудага мэдээлэл ирүүлсэний дагуу жижүүрийн бүрэлдэхүүн хүлээн авч хойшлуулашгүй ажиллагаа хийж Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах тасгийн алба хаагч нар эрэн сурвалжлах ажлыг 07:00 цаг хүртэл зохион байгуулж ажиллажээ. 2018 оны 01-р сарын 17-ний 07:00 цагт Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн Ц-111 дохиогоор түргэн цугларалт зарлан охины талаарх мэдээллийг Цагдаагийн газрын нийт алба хаагчид болон аймгийн Онцгой байдлын 20 албан хаагчидад зарлан мэдээллэж, Цагдаагийн газрын даргаар удирдуулсан нийт 120 алба хаагч эрэн сурвалжилж, жижүүрийн бүрэлдэхүүн 2018 оны 03-р сарын 17-ний өглөө 09:00 цагийн үед найзынх нь гэрээс гараад явж байхад олж тогтоон ар гэрт хүлээлгэн өгсөн байна.

Охин Ж 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр сургууль дээр хичээлтэй байж байгаад 17:00 цагийн орчимд тараад гэрлүүгээ ганцаараа явсан. Өөрийн гэрт нь хүн байхгүй, гэрийнхээ түлхүүрийг хайсан боловч олдохгүй, мөн нагац эгчийндээ ирэхэд гэр нь цоожтой байсан ангийн найз Э-ийн гэрт 18:00 цагийн үед очоод тэндээ хоносон. Найз Э болон түүний ахын гар утсаар эмээгийнхээ гар утас руу залгахад утсаа авахгүй байсан тэгээд би тэндээ хоносон гэж тайлбарлажээ. Эцэг эхчүүд та бүхэн насанд хүрээгүй хүмүүст тавих анхаарлаа сайжруулж, хүүхдүүд гэртээ хонохгүй тохиолдолд заавал эцэг эхдээ мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Эх сурвалж: ЦЕГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Дөрөвдүгээр фарм ХХК Төв аймгийн эмнэлгүүдэд аюулгүй зүү, тариурын хандив өглөө 5 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсийг өрсөлдөөнтэй болгож байна 5 цагийн өмнө
Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аварч, аюулгүй буулгажээ 7 цагийн өмнө
Нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 8 цагийн өмнө
Нарны замыг маргаашаас хаана 8 цагийн өмнө
Ц.Мөнхбат: Говь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс салхиа ашиглаад эрчим хүчээ хангая л даа 9 цагийн өмнө
​ Ард түмэн ёс зүйн хариуцлагад дүн тавьдаг жишээг залуус бид харуулна 9 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан 9 цагийн өмнө
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина Өчигдөр
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай Өчигдөр
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй Өчигдөр
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Улаанбаатарт 21 хэм дулаан Өчигдөр
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй 2024/05/03
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна 2024/05/03
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв 2024/05/03
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ 2024/05/03