“ОЮУТОЛГОЙ” ТАТВАРЫН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ХҮСЭЛТЭЭ ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛЖЭЭ


Оюутолгой"-н 66 хувийг эзэмшдэг "Turquoise hill re­sources" компани 2017 оны санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцуулав. Энэ хугацаанд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад 835.7 сая ам.доллар зарцуулсныг дурджээ. "Оюутолгой" компани өнгөрсөн жил 939.8 сая ам.долларын орлоготой ажилласан нь 2016 онд 1.2 тэрбум байснаас 21.9 хувиар багассан үзүүлэлт бөгөөд зэс, алтны агууламж буурсан нь үүнд нөлөөлсөн гэнэ. Тус компани энэ онд 125-155 мянган тонн баяжмал дахь зэс, 240-280 мянган унци баяжмал дахь алт олборлох төлөвтэй байгаа юм.

Татварын ерөнхий газар "Оюутолгой" компанид өнгөрсөн нэгдүгээр сард 155 орчим сая ам.долларын татварын акт тавьсан тухай "Turquoise hill resources" цахим хуудсандаа мэдээлснийг бид өмнө нь дамжуулсан. Тэр үед "Оюутолгой"-н 2013-2015 онд төлсөн татварт аудит хийсэнтэй энэ нь холбоотой гэснийг мэдэгдэж байв. Тэгвэл 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд татварын акттай холбоотой маргааныг шийдвэрлэх хүсэлтээ Монгол Улсын Засгийн газарт энэ сарын 15-нд хүргүүлснээ дээрх тайланд бичжээ.

Маргаан үүсвэл аль нэг тал нь хүсэлт гаргаснаас хойш ажлын 60 хоногт шийдвэрлэнэ гэж уг гэрээнд заасан байдаг аж. Хэрэв ийм хугацаанд тохиролцож чадахгүй бол Олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр тусгасан байдаг гэнэ. "Оюутолгой"-н зүгээс Монгол Улсын хууль болон хөрөнгө оруулалтын гэрээний дагуу татвараа төлсөн хэмээн мэдэгджээ.

Эргэн сануулахад, 2014 онд "Оюутолгой" төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын явцад 130 сая ам.долларын татвар дутуу төлсөн тул акт тавьсан тухай мэдээлэл цацагдаж байв. Талууд хэлэлцээд дээрх тоог 30 сая болгосон тухай бид тухайн үед нь уламжилсан билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 2 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 3 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 6 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 6 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 8 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 9 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 9 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 10 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 21 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27