"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-ИЙН ДАВЖ ЗААЛДАХ ЭРХИЙГ АШИГЛАЛГҮЙ "САНААТАЙГААР" ӨРӨНД УНАГАСАН ЭРХМҮҮДИЙГ ШАЛГАЖ ӨГӨХИЙГ ХҮСЛЭЭ


Английн Олон улсын Арбитрын шүүхээс "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийг ӨАБНУ-ын "Стандарт банк"-д зээлийн хүүгийн хамт 109 сая ам.долларын төлбөр төлөх шийдвэрийг гаргаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор иргэн Б.Мэргэн холбогдох албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрүүд гаргасны улмаас "Эрдэнэт"-ийг өрөнд оруулсан байж болзошгүй учраас тэдгээр хүмүүсийг шалгаж өгөх хүсэлтийг Эрүүгийн цагдаагийн албанд гаргасан байна. Тэрбээр хүсэлтдээ Арбитрийн шүүхийн шийдвэрийн холбогдох зүйлүүдийг дурдаад: НЭГ. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс дахь "Жайлесийн баримт бичгийн лабортари"- ийн шинжээч доктор Одрий Жайлесийн Арбитрт гаргаж өгсөн 2014 оны 07 дугаар сарын 03, 2014 оны 11 дүгээр сарын 14, 2015 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн нийт 3 удаагийн шинжээчийн дүгнэлтээр Эрдэнэт үйлдвэр санхүүгийн баталгаа гаргасан гэх гэрээнүүд дээр зурсан гарын үсгүүд хуурамч болох нь тогтоогдсон.

Тиймээс Арбитрын шүүх болон Эрдэнэтийн хөлсөлсөн Английн "Taylor Wessing" хуулийн фирмээс 28 хуудас бүхий "Санхүүгийн баталгаа гаргахгүй" гэх гэрээг гаргаж өгөхийг хүссэн боловч Эрдэнэтийн одоогийн удирдлага болон хууль сахиулах байгууллага татгалзсан байна. Хэрвээ тэр гэрээг гаргаж өгсөн бол Монголын тал ялах боломжтой байсан. Тиймээс гэрээг Арбиртр өгөөгүй, өмгөөлөгчдөд танилцуулаагүй албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчилтэй байсан эсэхийг шалгаж өгнө үү.

ХОЁР. Арбитрийн шийдвэрийн дараа Английн Хатан хааны дэргэдэх дээд шүүхийн шүүгч нь Эрдэнэтэд давж заалдах эрх олгосон. Ингэхдээ эхлээд 51 сая ам.долларыг тусгай дансанд байршуулахыг шаардаж байснаа болиод Эрдэнэт үйлдвэр санхүүгийн тайлан, санхүүгийн чадавхтайгаа нотлох баримтыг гаргаж өгвөл давж заалдаж болно гэж шийдвэрлэсэн. Гэтэл энэ боломжоо ашиглаагүй. Давж заалдахаас зайлсхийсэн албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчилтэй байсан эсэхийг шалгаж өгнө үү.

ГУРАВ. Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай 1958 оны Нью- Иоркийн конвенцид Монгол Улс 1994 онд нэгдэн орсон. Энэ конвенцийн дагуу тодорхой үндэслэлүүд байвал гадаад улсын Арбитрын аливаа шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрхтэй байдаг. Гэтэл Монгол Улсын Засгийн газар энэ эрхээ эдлэхээс татгалзан, Стандарт банктай төлбөрийн хэмжээг багасгах, хүү торгуулийг зогсоох тухай асуудлыг хэлэлцэхийг холбогдох этгээдэд даалгаж, төлбөрийг барагдуулах болоод байна. Арбитрын шийдвэр, түүний үндэслэл болсон гэрээнүүд манай улсын шүүхэд албан ёсоор ирснээр шийдвэрийг биелүүлэх эсэхийг шийдэх ёстой. Гэтэл түүнээс өмнө төлбөрийг барагдуулах гээд байгаа нь ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй байж болохоор байна. Тиймээс холбогдох албан тушаалтнуудыг шалгаж өгнө үү гэжээ.

Эх сурвалж: IKon.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 2 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 3 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 6 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 6 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 8 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 9 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 9 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 10 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 21 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27