​ЖОЛООЧГҮЙ МАШИНД ДАЙРУУЛЖ НАС БАРЖЭЭ


АНУ-ын Аризона мужид жолоочгүй, компьютерийн удирдлагатай машин хүн дайрч, алснаас болж Uber компани жолоочгүй машины туршилтаа зогсоолоо. Хохирогч 49 настай Элэйн Херзберг машин ирэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч явжээ. Түүнийг ослын дараа эмнэлэгт хүргэсэн боловч хүнд гэмтлийн улмаас нас барсан байна. Аризона мужийн Темпе хотын цагдаагийн газар энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа гэнэ. Uber компани энэ харамсалтай явдлын дараа мэдэгдэл гаргаж, Питсбург, Сан Франциско, Торонто дахь жолоочгүй автомашины туршилтуудаа бүгдийг нь зогсоохоор болсноо мэдэгджээ. Uber компани хохирогчийн ар гэрийнхнээс уучлал гуйж, хэргийн мөрдөн байцаалтад хамтарч ажиллахаа мэдэгджээ. Жолоочгүй, алсын удирдлагатай машины хэрэглээ нэмэгдэх тусам авто зам дээрх осол төдийчинээ нэмэгдэж болзошгүйг шинжээчид анхааруулж байгаа юм. Uber компанийн жолоочгүй машинтай холбоотой жижиг ослууд өмнө нь байнга гарч байжээ. Сан Франциско хотод Uber компанийн жолоочгүй машин улаан гэрлээр гарсны дараа Калифорни мужийн авто тээврийн газар тус компанийн жолоочгүй машинуудыг хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Зогсоолын хүрэлцээ хангалтгүй сүлжмэлийн үйлдвэрийн ойролцоо далд зогсоол зохион байгуулна 10 цагийн өмнө
СЕХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн эрхлэгч арын өрөөгөөр яах юм бэ 11 цагийн өмнө
Гадаадад байгаа иргэдээс санал авах 47 салбар комисс байгууллаа 11 цагийн өмнө
Казахстанд гэр бүлийн хүчирхийллийн хуулийн төслийг баталж, "Салтанатын хууль" хэмээн нэрлэжээ 12 цагийн өмнө
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр дуусна 12 цагийн өмнө
Танилц: Энэ зун ХАЛУУН УС хязгаарлах хуваарь 12 цагийн өмнө
Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын хороодын хамтарсан хурал боллоо 13 цагийн өмнө
Хагас тэрбумын өртөгтэй гоё ганган сэтгүүлүүд хогийн саваар хөглөрч эхэллээ 13 цагийн өмнө
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа -2023" тайланг танилцууллаа 14 цагийн өмнө
ГЕГ: Нүүрсний экспорт 27%-аар, суудлын автомашины импорт 2.3 дахин нэмэгдсэн 15 цагийн өмнө
ОБЕГ: Ой, хээрийн гал түймрийн дуудлага 3.8 хувиар өссөн 15 цагийн өмнө
Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ 16 цагийн өмнө
М.Бадарч: О.Хангай хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгье 16 цагийн өмнө
Х.Ганхуяг: Монголбанкны удирдлагыг хугацаанаас нь өмнө татан буулгах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Эрэл” компанийнхан нийтийн эрх ашгийн төлөө 800 метр газар чөлөөлөх гэж жил гаруй ажил саатуулсан 16 цагийн өмнө
Энэ долоо хоногт УИХ-ын гишүүд "ажиллахгүй" 17 цагийн өмнө
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Баяндун сумын ногоочидтой уулзав 17 цагийн өмнө
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ 17 цагийн өмнө
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа 18 цагийн өмнө