ХЭҮК: “ДҮНЖИНГАРАВ” ГЭХ ХАВРЫН УРАЛДААН БОЛ АВТОМАШИН, ХУРДАН МОРИНЫ ХОЛИМОГ УРАЛДААН БОЛЛОО


Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Говьсүмбэр аймагт ажиллаж, Дүнжингарав-2018 хурдан морины уралдааны явцад хяналт тавьж ажилласан бөгөөд уг асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Зөвлөмж хүргүүлжээ. Тус Зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна. Зөвлөмжид:

"МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

Комисс хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар газарт 2018 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Зөвлөмж хүргүүлсэн бөгөөд тус зөвлөмжийг 2018 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр аймгийн Засаг дарга нарт мөн адил хүргүүлсэн билээ.

Гэвч Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн "Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай" 19 дүгээр тогтоолоор "...жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон" шийдвэр гаргасан байна.

Засгийн газрын дээрх шийдвэрийн улмаас Монголын морин спорт, уяачдын холбоо 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт төрийн холбогдох байгууллагуудад урьдчилж мэдэгдэлгүйгээр Дүнжингарав-2018 уралдааныг зохион байгууллаа.

Комиссоос Дүнжингарав-2018 хурдан морины уралдааны явцад хяналт тавьж ажилласан бөгөөд уралдааныг ямарч зохион байгуулалтгүй, эмх журамгүй, морь, автомашины холимог уралдаан болгов. Зам талбайн тоос, шороо маш их байсан тул ойр орчмын үзэгдэх орчин хязгаарлагдаж, үүнээс үүдэн уралдааны үед нийт 18 хүүхэд мориноос унаж, 1 хүүхэд тархиндаа хүнд гэмтэл авч, Гэмтэл согог, сэргээн засах үндэсний төвд хүргүүлсэн, 1 хүүхдийн гар хугарч, 2 хүүхэд мөр болон шуундаа бэртэл авч, 1 хүүхдийн хөл хугарч, 4 хүүхэд ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэж, унаач хүүхдүүдийн сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан тохиолдол олон гарлаа.

Ер нь хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион явуулж байгаа үндсэн шалтгаан нь уяачдад цол олгох болзолтой холбоотойгоос өөр шалтгаангүй болох нь иргэдийн ирүүлсэн гомдол, мэдээлэл, явуулсан хяналт шалгалт, судалгаанаас харагдаж байна. Эндээс харахад улсын баяр наадмаас өмнө жил бүрийн 5,6 дугаар саруудад хэдэн ч уралдаан зохион байгуулах боломж харагдаж байна.

Иймд Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг эргэн харж, уг тогтоолын "...жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс..." гэснийг "жил бүрийн 05 дугаар сарын 01" болгож, хэрэв энэ хугацаагаар шийдвэрлэх боломжгүй бодит шалтгаан байгаа бол "цас, мөс хайлж шавар, шавхай арилсан үед буюу цаг агаарын хэм +15 градусаас дээш болсон үед" гэж өөрчлөхийг Танаас хүсэж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу энэхүү Зөвлөмжийг хүргүүлэв.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА Ж.БЯМБАДОРЖ" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 2 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 3 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 6 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 6 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 8 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 9 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 9 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 11 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 21 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27