​2016-2017 ОНУУДАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧААР ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГАДААДЫН ИРГЭДИЙН ТОО ӨСЧЭЭ


Монгол Улсын хилээр нэвтрэх зорилгоос нь хамаарч гадаадын иргэнд 11 ангиллын виз олгодог. Тухайлбал, албан хэргээр, хөрөнгө оруулагч, суралцах ,аялал жуулчлал, хувийн гэх мэт. Хөрөнгө оруулагчийн тухайд бол "T" ангиллын визээр Монгол Улсад ирнэ. Энэхүү "Т" ангиллыг визийг гадаадын хөрөнгө оруулагч болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, түүний салбар, төлөөлөгчийн газарт ажиллах удирдах албан тушаалтанд Засгийн газраас баталсан 338 дугаар тогтоол "Монгол Улсын виз олгох журам", 340 дүгээр тогтоол "Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам" –ын дагуу олгодог байна. Ер нь аль ч улс хөрөнгө оруулагч нарт ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалт бодитой байх, татвар төлсөн байдал гэсэн үндсэн шаардлагуудыг тавьдаг. Уг жишгийн дагуу манай улс ч гэсэн Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт нь бодитой, ажлын байр бий болгосон, татвар төлсөн байдал зэрэг дээр төвлөрдөг. Энэ бүхнийг Засгийн газраас баталсан "Монгол Улсын виз олгох журам", "Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам" –аар зохицуулдаг. Гадаадын иргэн хөрөнгө оруулагчийн виз, оршин суух зөвшөөрөл хүсэхдээ нэн тэргүүнд бичиг баримтын бүрдлийг сайтар хангасан байх ёстой. Мөн эрх бүхий байгууллагаас олгодог аливаа зөвшөөрөл, баримт бичгийг уригч этгээд засварласан, хуурамчаар үйлдсэн, бүрдүүлсэн эсэхийг шалгах хэрэгтэй. 2016-2017 онуудад хөрөнгө оруулалтаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн тоо өсчээ. Тухайлбал, Хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн 2016 онд 967 байсан бол 2017 онд 1121 болсон байна. Оршин суух зөвшөөрлийн сунгалт 2016 онд 2178 бол 2017 онд 2565 болж тус тус өссөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 2 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 3 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 6 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 6 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 8 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 9 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 9 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 11 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 21 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27