​БОСОО МОНГОЛ БИЧГЭЭР ШҮҮХЭД ӨРГӨДӨЛ ГАРГАВАЛ ХЭЛЭЛЦЭХГҮЙ



Монгол хэлний тухай хууль Үндсэн хуулийг зөрчиж байгаа талаар Хэл шинжлэлийн доктор Э.Жамуха өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Хэл шинжлэлийн доктор Э.Жамуха "Монгол Улсад 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Монгол хэлний тухай хууль батлагдсан. Ингэхдээ Монгол хэлний тухай хуулийн 7.1, 7.2, 7.3 гэсэн зүйл заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-ийг зөрчиж баталсан байна гэсэн үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд өргөдөл өгсөн. Тухайлбал, Монгол хэлний тухай хуулийн 7.3-т "Уламжлалт Монгол бичгийг 2025 оноос эхлээд хэрэглэнэ" гэсэн байна. Уламжлалт Монгол бичиг бол Монгол хэлний нэгэн хэсэг гэвч тэр хүртэл хэрэглэнэ гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөж байна. ЕБС-д гадаад хэлийг тавдугаар ангиас зааж болно гэсэн байдаг. Гэтэл яагаад уламжлалт монгол бичгийг 6 дугаар ангиас эхлэн заана гэж тусгасан байна вэ. Энэ нь өөрөө 6 дугаар ангиас өмнө үзэхийг хориглосон заалт болсон юм. Үндсэн хуулийн цэц эхний өргөдөлд маань татгалзсан хариу өгсөн. Харин сүүлийн гомдол маань хэрхэн шийдэгдэхийг мэдэхгүй байна" гэж тодотголоо. Мөн тэрээр "Монгол Улсын захиргааны болон эрүүгийн хэргийн шүүх дээр хүн мэддэг сайн хэлээрээ өргөдөл гомдол гаргах эрхтэй байдаг. Гэвч Монгол Улсын шүүгч хүн намайг уламжлалт монгол бичгээр өргөдөл гаргалаа гээд гаргасан гомдлыг маань авч хэлэлцээгүй. Үүнийг би хүнийг хэлээр нь ялгаварлан гадуурхаж байна гэж үзэж байна. Тэрнээс гадна шүүхийн тэгш эрхийн зарчмыг алдагдуулж байна гэж үзээд шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан ч дахиад хүлээж аваагүй. Түүнчлэн захиргааны болон эрүүгийн хэргийн шүүхүүд дээр миний уламжлалт монгол бичгээр өгсөн өргөдөл гомдлыг ч мөн хүлээж авахгүй байна" гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 2 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 3 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 6 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 6 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 8 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 9 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 9 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 11 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 21 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27