МОРИНООС УНАСАН ХҮҮГИЙН ТАРХИ НЬ НЯЦАРЧЭЭ


ММСУХ-ноос Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр нийт 16 хүүхэд мориноос унаж, тав нь эмнэлэгт хүргэгдэн үйлчлүүлснээс дөрөв нь тэр даруй гарч, харин 11 настай У.Баярбаатар хүү Улаанбаатар хот руу хүргэгдэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа билээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайханаас хүүгийн биеийн байдал, хийж байгаа эмчилгээний талаар асууж, утсаар ярилаа. У.Баярбаатарт шаардлагатай оношлогоог хийсэн бөгөөд тархины няцралтай болсон нь тогтоогдсон байна. Түүний няцралын хэмжээ тун бага тул мэс засал хийлгэх шаардлагагүй, биеийн байдал тогтвортой, энгийн тасагт хэвтэн эмийн эмчилгээ хийлгэж байна. У.Баярбаатар хүүгийн эмчилгээ ирэх долоо хоногт дуусах бөгөөд тэр үед эмнэлгээс гаргах аж. Уралдаанч хүүд шаардлагатай эмчилгээг бүрэн хийж эдгэрүүлэхийг Шадар сайд Ө.Энхтүвшин ГССҮТ-ийн удирдлагад даалгалаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин түүнчлэн гэмтэж бэртсэн бусад хүүхдийн талаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнтэй холбогдоход "Уралдааны үеэр мориноос унасан 16 хүүхдийн 11-т нь Говьсүмбэр аймгийн эмнэлгийнхэн газар дээр нь яаралтай тусламж үзүүлсэн мэдээг бид авсан. Эмнэлэгт хүргэгдсэн таван хүүхдийн дотор одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаагаас гадна нэг хүүгийн хөл хугарсан байсан боловч эцэг, эх нь хот руу авч явна гээд эмнэлгээс гаргасан байгаа юм. Тэр хүүгийн биеийн байдлын тухай сүүлийн үеийн мэдээлэл бидэнд алга" гэв. Шадар сайд Ө.Энхтүвшин Үндэсний их баяр наадмын комиссын даргын хувьд ЭМЯ-тай нягт хамтран ажиллах, хурдан морины уралдааны үеэр гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх болон хугарал бэртэл нь хүүхдийн өсөлт хөгжилд саад учруулах аюултай болох тухайд уралдаанч хүүхдүүд, тэдний эцэг эх, уяачдад зөвлөмж өгч байх хэрэгтэй талаар дэд сайдад анхааруулав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 3 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 3 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 4 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 4 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 7 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 7 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 9 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 10 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 11 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 12 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 22 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27