ХҮҮХДИЙН АМЬ НАСЫГ ЭРСДЭЛД ОРУУЛСАН УЯАЧДЫГ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОДОГ


Монгол Улс хүүхдийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулах тоглоом наадамд оролцуулсан уяачдад 100 мянган төгрөгийн торгууль ногдуулах хуулийн заалттай.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.20 буюу "Хүүхдийн эрхийг зөрчих" тухай зүйлд:

Хүүхдийн нэрийг барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /100 мянган төгрөг/, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /1 сая төгрөг/ торгоно гэж заажээ.

Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 19-ний тогтоолоор хаврын тэргүүн сарын шинийн 3-наас тавдугаар сарын 1-ний хооронд болдог уралдаанд 12-оос доош насны хүүхдүүдийг хориглосон.

Тэгвэл уржигдар Говьсүмбэр аймагт болсон "Дүнжингарав" морин уралдаанд 10-13 насны унаач хүүхдүүдийг оролцуулж Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн байна.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас унаач хүүхдүүдийг тэмцээнд бүртгэсэн бөгөөд уяачид 12 настай хүүхдийн гэрчилгээгээр 10-11 настай хүүхдүүдийг бүртгүүлсэн зөрчил гаргажээ.

Ийм зөрчил гаргаж, хуурамчаар бүртгүүлээд хүүхдийн амь насыг аюултай байдалд оруулах эрсдэл бий болгосон уяачдад Зөрчлийн хуулийн дагуу 100 мянган төгрөгийн хариуцлага тооцохоор болсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 3 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 4 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 5 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 5 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 8 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 8 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 10 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 11 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 11 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 12 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 23 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27