СОЛОНГОСТ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ ГАРЧЭЭ


Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцан ирсэн, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний төвшин тогтоох тусгай шалгалт авахаар болжээ.

БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд нь шалгалтад заавал тэнцсэн байх шаардлагатай юм. Шалгалтыг дараахь хуваарийн дагуу авах бөгөөд оролцохыг хүссэн хүмүүс сонгон шалгаруулалт явуулах аж.

1. Хуваарь

2. Шалгалт өгөх салбар: Аж үйлдвэр

3. Сонгож авахаар төлөвлөсөн тоо: Дараа нь зарлана.

Сонгож авах хүний тоо: 200 оноо авах ёстойгоос 88-аас дээш оноо авсан иргэдээс өндөр онооны дарааллаар тогтооно.

4. Шалгуулагч тус бүрийн шалгалт өгөх хуваарь (04.23)

Шалгалт авах газар: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Шалгалт өгөх өдөр: Дөрөвдүгээр сарын 30-ны үеэр зохион байгуулна.

Зарлах мэдээллийн хэрэгсэл:

1. ХХҮЕГ-ын цахим хуудас (hudulmur-halamj.gov.mn)

2. Монгол дахь Төлөөлөгчийн газар (EPSтөв)-ийн цахим хуудас monkor.net

3. ХЭЗОТ-ны СХТТТШ-ын цахим хуудас (epstopik.hrdkorea.or.kr )

5. Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

БНСУ-д 4 жил 10 сар ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн байх /2010.01.01-нээс хойш ирсэн иргэд/

18-39 настай

Хорих ял эдэлж байгаагүй ба гэмт хэрэгт холбогдоогүй байх,

Солонгосоос албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй байх

Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх

БНСУ-д Е-9, Е-10 визээр 5-аас дээш жил болоогүй байх

6. Бүртгэл

Бүртгэл явагдах хугацаа : 2018 оны 4 сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд

Бүртгэл явагдах газар : Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Бүртгүүлэх арга: Өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:

БНСУ-аас буцах үеийн гадаад пасспортын хуулбар

Бүртгэлийн анкет (Бүртгэлийн хураамж төлсөн иргэдэд бүртгэлийн байранд анкетийг тараана.)

Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхний хуулбар 1 хувь (бүртгэлийн анкет дээр наах зориулалтаар )

3,5 х 4,5 хэмжээтэй 2 хувь цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан)

Шалгалтын хураамж төлсөн баримт

Шалгалтын хураамж: 24 ам. доллар

Бүртгүүлсэн иргэдээс зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлах тохиолдолд бүртгэлийн хугацаанд буцаан авахаар нэхэмжилсэн иргэнд бүртгэлийн хураамжийг буцаан олгоно. (Бүртгэлийн хугацаа өнгөрсөн бол буцаан олгохгүй).


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 4 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 4 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 5 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 5 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 8 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 8 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 10 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 11 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 11 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 12 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 23 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27