КЕМЕРОВЫН ХУДАЛДААНЫ ТӨВД ГАРСАН ГАЛЫН УЛМААС АМИА АЛДАГСДЫН ТОО 64-Д ХҮРЧЭЭ
ОХУ-ын Кемерово хотын "Өвлийн интоор" худалдааны төвд гарсан галын улмаас амиа алдагсдын тоо 64-д хүрсэн талаар тус улсын Онц байдлын яамны сайд Владимир Пучков мэдэгдсэнийг ТАСС уламжлав. Пучков сэтгүүлчидтэй уулзах үеэрээ "Харамсалтай нь галын улмаас амиа алдагсдын тоо 64-д хүрээд байна" хэмээн мэдэгджээ. Түүний хэлснээр, одоогийн байдлаар зургаан хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж буй юм байна. Гал сөнөөгчид 1.5 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан галыг унтраажээ. Пучковын хэлснээр, барилга нурах аюултай байгаа бөгөөд хотын удирдлагууд түүнээс сэргийлэх арга хэмжээг хэдийнэ авсан аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна