ЭНЭ ОНД НИЙСЛЭЛД 42 ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРНО


Энэ онд нийслэлд 18 шинэ сургууль, 27 сургуулийн өргөтгөл, нийт 45 сургуулийн барилга баригдаж эхэлнэ. Үүнээс Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 9 сургууль, 25 сургуулийн өргөтгөл, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 7 сургууль, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 сургууль, 2 сургуулийн өргөтгөл баригдахаар төлөвлөгджээ. Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 42 цэцэрлэг, 10 цэцэрлэгийн өргөтгөл, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2 цэцэрлэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгөөр 2 цэцэрлэг нийт 56 цэцэрлэгийн барилга баригдаж эхэлнэ. Мөн 2018 онд Улсын төсөвт 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 5 спорт заал барих хөрөнгө тусгагдан батлагдсан. Улс нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжиж буй 2 сургууль, 6 цэцэрлэг, 6 цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил хийгдэнэ. Нийслэлд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар 7 сургууль баригдахаар шийдвэрлэгдсэн. Үүнийг 5 сургуулийг барих ажлын гүйцэтгэгчээр "Beijing construction engineering group" шалгарч, барилга угсралтын бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар 2 сургууль, 2 сургуулийн өргөтгөл баригдана. НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгөөр нийслэлийн Боловсролын газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтран Баянзүрх дүүргийн 9,17 дугаар хороонд тус тус 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барих төслийг эхлүүлээд байна. Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслөөр нийслэлд 9 сургууль, 22 цэцэрлэг баригдана. Энэ онд барилгын зураг төслийг боловсруулах, худалдан авах ажиллагааны бэлтгэлийг хангаж 2019 оноос барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 7 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 7 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 8 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 12 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 12 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 14 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 15 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 16 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна Өчигдөр
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 2026/06/27
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 2026/06/27
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27