МӨС ЦӨМРӨХӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА


Энэ жил гол мөрний мөс олон жилийн дунджаас 15-35 хоногоор эрт хайлах төлөвтэй байна. Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бүгсий, Бэлтэс Сэлэнгэ мөрний дагууд, Хангай нурууны араас усжих Идэр, Чулуут, Хануй Хэнтэй нуруунаас усжих Туул, Онон, Хэрлэн, Халх, Улз голуудын мөс эрт хайлна гэдгийг Ус цаг уурын хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна. Гол мөрний эхээр мөсний үзэгдэл дөрөвдүгээр сарын эхэн үеэр, голын дунд ба адгаар гуравдугаар сарын дунд үеэр эхэлж, дөрөвдүгээр сарын 10-30 хооронд ихэнх гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдөнө.

Гуравдугаар сарын 20-ны байдлаар Монгол орны томоохон гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүлтэй байна. Харин жижиг голуудын хувьд мөс задрах, мөсөн дээгүүр ус гүйх, харз, мөсөн зах гэх мэт үзэгдэл ажиглагдаж байна. Одоогоор томоохон гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй хэдий ч мөсний зузаан буурч, мөс хэврэгших мөн гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгааг ард иргэд онцгойлон анхаарч цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх болон хаврын шар усны үерийн аюулаас сэргийлэхийг мөн цаашид цаг агаар дулаарч, гол мөрний мөс эрчимтэй хайлж, мөсөнд ан цав, цууралт үүсэж, мөсний нягт багасан хэврэгшиж, хаврын мөсний үзэгдэл идэвхжих тул ард иргэд мөс цөмрөх аюулаас ямагт болгоомжлохын анхааруулж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 11 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 11 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 12 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 12 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 15 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 15 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 17 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 18 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 19 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна Өчигдөр
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 2026/06/27
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 2026/06/27
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27