ХЯТАД УЛСТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ГҮНЗГИЙРҮҮЛЭХЭД БЭЛЭН БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЖЭЭ


Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун илэрхийлжээ. Энэ тухай тэрбээр БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны олон улсын харилцааны хэлтсийн тэргүүн Сун Таотой уулзах үеэрээ мэдэгдсэн байна. Умард Солонгосын удирдагч асан Ким Ир Сений мэндэлсэн өдрийг тохиолдуулан тус улсад зохион байгуулагддаг "Дөрөвдүгээр сарын хавар" урлагийн их наадамд Хятадын уран бүтээлчдийн баг оролцож байгаатай холбоотойгоор Сун Тао өнгөрсөн баасан гарагт Умард Солонгост айлчилсан юм.Уулзалтын үеэр Умард Солонгосын удирдагч хэлэхдээ "Хоёр улс бүхий л салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэж найдаж байна. Сун Тао тэргүүтэй Хятадын томоохон хэмжээний уран бүтээлчдийн баг манай улсад хүрэлцэн ирсэн нь Си Жиньпин Умард Солонгосын ард түмэнд найрсаг ханддагаа батлан харуулж байгаагийн илрэл юм" гэжээ.Түүнчлэн Ким Жөн Ун гуравдугаар сарын сүүлчээр БНХАУ-д улсад хийсэн айлчлалаа "түүхэн" айлчлал хэмээн нэрлэсэн байна.Харин Сун Тао "Хятад болон Умард Солонгосын харилцааг тогтвортой хөгжүүлэх, хоёр улсын ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлэх хийгээд Солонгосын хойг дахь энх тайван, тогтвортой байдлыг хангахад Хятад улс хүчин чармайлт тавихад бэлэн байна" хэмээн мэдэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 2 цагийн өмнө
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2 цагийн өмнө
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 3 цагийн өмнө
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо 3 цагийн өмнө
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна 4 цагийн өмнө
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 4 цагийн өмнө
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 5 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 21 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 21 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 22 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 22 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй Өчигдөр
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай Өчигдөр
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна Өчигдөр
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана Өчигдөр
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Нийслэлд +27 градус дулаан байна Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна Өчигдөр
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 2026/06/28