БАГА БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ҮНЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА


Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслийн хүрээнд БСШУСЯ, Боловсролын үнэлгээний төвтэй хамтран "Бага боловсролын чанарын үнэлгээг хөгжүүлэх төсөл"-д гарын үсэг зурлаа.Үйл ажиллагаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Дэлхийн банкны төлөөлөл, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нар болон албаны хүмүүс оролцлоо. Төслийн хүрээнд бага боловсролын үнэлгээний арга зүйг хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, суралцагчдын мэдлэг, чадварыг бодитой үнэлэх системийг бүрдүүлэх арга замыг тодорхойлох аж. Төсөл хэрэгжсэнээр өөр хоорондоо уялдаатай дараах сайн үр дүнгүүд боловсролын хөрсөнд суух юм. Тухайлбал:

-Боловсролын шинэчилсэн үнэлгээний арга зүйд нийцсэн даалгавар боловсруулах арга зүйн зөвлөмжийг бага боловсролын багш нарт зориулан гаргана.

-Бага боловсролын хичээлүүдээр жишиг даалгавар боловсруулан, үндэсний хэмжээний нээлттэй даалгаврын сан бүрдүүлж хэрэглээнд нэвтрүүлнэ.

-Нээлттэй даалгаврын сан үүсгэх ажиллагаанд оролцох тэгш боломжийг багш бүрд бүрдүүлнэ. Уг даалгаврын санг сургууль, багш нар өдөр тутмын сургалтын үйл ажиллагаанд болон анги дэвших, улсын шалгалтад ашиглах боломж бүрдэн багшийн ачаалал буурна.

-Боловсролын үнэлгээний шалгуур үзүүлэлтийг боловсролын төвшин, анги, хичээл, агуулга тус бүрээр боловсруулж үндэсний хэмжээнд дагаж мөрдөх нэгдсэн шалгуур үзүүлэлттэй болно. Өөрөөр хэлбэл хэн юуг, хэрхэн үнэлэх вэ гэдэг асуудал тодорхой болж, боловсролын чанарын, сурлагын амжилтад ахиц гарах боломж бүрдэнэ.

Гарын үсэг зурах ёслолын үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ "Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр бага ангийн хүүхдүүдийн сурлагын чанарыг дээшлүүлэх зорилгоор БСШУСЯ-ны харъя Боловсролын үнэлгээний төв төслийн дэмжлэг авч байгаа. Хүүхэд цаашдаа хэрхэн суралцах суурь нь бага ангидаа тавигддаг. Хэрвээ хүүхэд бага ангидаа сурлага сайт, хичээлийн оролцоо идэвх сайтай, бүх төлөвшил нь сайн тавигдвал цаашаа анги ахих тусам хүүхдийн сурлагын чанар дээшилнэ. Нэг талдаа төслийн гол агуулга хүүхэд рүүгээ чиглэгдэнэ. Сургалт бол сурагч багш хоёрын хамтын ажиллагааны үр дүн байдаг. Тиймээс багшийн арга зүйг сайжруулах боломж бүрдэнэ. Дэлхийн банк 600 орчим сая төгрөгөөр уг төслийг санхүүжүүлж байгаа." гэлээ.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ "Нийгэмд боловсролын чанарын асуудал их яригдаж байгаа. Энэ цаг үед сургалтын чанарыг сайжруулахад хийж байгаа бодит ажил бол энэ төсөл. Тэр тусмаа бага боловсрол руу чиглэж ажиллах юм. Сурлагын чанарыг илэрхийлэх гол зүйл даалгавар байдаг. боловсруулсан даалгаврыг нээлттэйгээр даалгаврын санд тавина. Тэндээс бага ангийн багш нар ашиглах боломжтой болно. Үүний үр дүнд багшийн ажлын ачаалал буурна. Үндэсний хэмжээнд нэгдсэн нэг стандарттай болоод ирэхээр тогтолцоо нь зөв болж, сургалтын чанар сайжирна гэж үзэж байгаа" гэв.

Төслийн хүрээнд багшийн болон сургуулийн үнэлгээний журмыг шинэчлэн боловсруулж, сургууль, багш, суралцагчийг үнэлэх арга зүйн чиглэлээр үндэсний хэмжээний сургалтыг зохион байгуулах юм байна. Мөн боловсролын чанарын үнэлгээг хийх, хэрэгжилтэд хяналт тавих, судалгааны түүврийн программ хангамж болон суралцагчийг үнэлэх шууд засалтын шилэн технологи, статистик тайлангийн цахим системийг ойрын үед нэвтрүүлэхээр зорьж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 5 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 7 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 7 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 7 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 13 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 13 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08