МАН ХААЛТТАЙ, ШИРҮҮХЭН ХУРАЛДАХ БОЛОЛТОЙ


МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдана. Бага хурлаар Бага хурлын гишүүдийг нөхөн томилох, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах болон УИХ дээр үүсээд байгаа цаг үеийн асуудлуудыг хэлэлцэхээр товлоод буй. Эдгээрээс гадна МАН-ын нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох асуудал ихээхэн анхаарал татаж байгаа юм.

Өмнө нь МАН-ын дарга У.Хүрэлсүх чуулганы индэр дээрээс "Намын бага хурлыг удахгүй зарлан хуралдуулж, нэр бүхий хүмүүстэй хариуцлага тооцно" гэж мэдэгдсэн. УИХ дахь МАН-ын бүлэг дотроо хуваагдаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан сар шахам гацаанд орж буй энэ үед эрх баригч нам Бага хурлаа зарлан хуралдуулж байгаа нь онцлогтой.

Тиймээс ч МАН-ын Бага хурлын үеэр нэр бүхий хүмүүсийн намын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх асуудлыг танилцуулна гэх мэдээлэл байна. МАН-ын дүрмээр Бага хурлаар гишүүдэд хариуцлага тооцож болох зохицуулалт тодорхой тусч өгөөгүй. Гэвч нэр УИХ-ын дарга М.Энхболд, Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат тэргүүнтэй гишүүд болон 60 тэрбумын гэх хэрэгт нэр холбогдсон хотын фракцийн А.Ганбаатар, Ц.Сандуй нарын асуудлыг сөхөж ярина гэдгийг нам доторх эх сурвалжууд өгч байна.

Мөн Бага хурлын үеэр МАН-ын генсек Д.Амарбаясгалан, нарийн бичиг Ц.Бат-Энх нарт хариуцлага тооцох шаардлагыг М.Энхболдынхны талаас тавихаар зэхэж байгаа аж. МАН-ын дүрмийн заалтаас үүдэж, МАН-ын Ёсзүйн хороо болон Хяналтын хорооны дүгнэлтийг танилцуулж, анхан шатны үүр лүү нь чиглэл өгөх асуудал ч яригдсан байна.

Ерөнхийдөө Бага хурал нилээд ширүүн уур амьсгалтай явагдаж, дотооддоо асуудлаа хэлэлцэх төлөвтэй байгааг тодотгууштай. МАН-ын дарга У.Хүрэлсүх Бага хурлын үеэр ямар санал оруулах, гишүүддээ хэрхэн хариуцлага тооцох асуудлыг хөндөх нь ихээхэн анхаарал татаж байна.

Бага хурлын ирцийг сайн бүрдэнэ гэсэн мэдээллийг нам дотроос нь өгч буй. Хоёр талдаа санал хайрцаглах чиглэлд идэвхтэй ажиллаж, гарч болох эрсдлээ тооцож, тус тусдаа хуралдаацгаасан байна. Бага хурлын эхэнд хэвлэлийнхэн үүдний танхимаас сурвалжлага бэлтгэж болох ч хаалттай явуулах шийдэлд хүрээд байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2 минутын өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 46 минутын өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 1 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 1 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 1 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 19 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 21 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 21 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр