УИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ГИШҮҮДИЙН ШААРДЛАГЫГ ХУУЛЬД НИЙЦЭХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮЗЛЭЭ

Admin
19 цагийн өмнө

УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдод хандан албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгдөхийг шаардсан шаардлага хүргүүлснийг тэрбээр санал, дүгнэлт гаргуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх байсан ч "Хэлэлцэх боломжгүй" гэж үзэв.

ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу нас барсан; өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан; хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан; Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан; гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэсэн 5 үндэслэл бүрдсэн байвал Улсын Их Хурлын даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэж болно.

Гэтэл энэ 5 үндэслэлийн аль нь ч бүрдээгүй, нэг ёсондоо хууль зүйн бүрдэл байхгүй байна. Мөн УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт гараагүй гэв.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэх боломжгүй тул хэлэлцэх асуудлаас хаслаа гэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан мэдэгдлээ.

УИХ-ын даргын байнга хэлж байгаа "Хуулийг би ч, УИХ ч зөрчих ёсгүй" гэсэн зарчмыг Төрийн байгуулалтын байнгын хороо ч баримталж байна.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 12 минутын өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 56 минутын өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 1 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 1 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 1 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 19 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 21 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 21 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр