АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ БАЙЖЭЭ


Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа явуулж тодорхой зөрчлийг илрүүлж, уг зөрчлийг гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулсан 8.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 132 айлын орон сууцанд гэр хорооллын иргэдийг түр суурьшуулах, түрээсийн орон сууцны зориулалтаар хариуцан ажиллах үүрэг бүхий албан тушаалтнууд албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж, уг байрны 126, 138 тоотод 2017 оны 1 дүгээр сараас хойш өнөөг хүртэл дур мэдэн оршин сууж байгаа нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан хориглолтыг зөрчсөн байна.

Зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, дээрх байруудыг чөлөөлөхийг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт албан бичиг хүргүүлэв. Энэ дагуу Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга П.Алтантөгс, Мэдээлэл сурталчилгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам нарыг ахлах мэргэжилтнээр томилж албан тушаал бууруулан, тэдний оршин сууж байсан байрыг чөлөөлүүлсэн болохыг Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг Авлигатай тэмцэх газарт албан бичгээр мэдэгдэв.

Эх сурвалж: АТГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Зогсоолын хүрэлцээ хангалтгүй сүлжмэлийн үйлдвэрийн ойролцоо далд зогсоол зохион байгуулна 8 цагийн өмнө
СЕХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн эрхлэгч арын өрөөгөөр яах юм бэ 9 цагийн өмнө
Гадаадад байгаа иргэдээс санал авах 47 салбар комисс байгууллаа 9 цагийн өмнө
Казахстанд гэр бүлийн хүчирхийллийн хуулийн төслийг баталж, "Салтанатын хууль" хэмээн нэрлэжээ 10 цагийн өмнө
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр дуусна 10 цагийн өмнө
Танилц: Энэ зун ХАЛУУН УС хязгаарлах хуваарь 10 цагийн өмнө
Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын хороодын хамтарсан хурал боллоо 11 цагийн өмнө
Хагас тэрбумын өртөгтэй гоё ганган сэтгүүлүүд хогийн саваар хөглөрч эхэллээ 11 цагийн өмнө
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа -2023" тайланг танилцууллаа 12 цагийн өмнө
ГЕГ: Нүүрсний экспорт 27%-аар, суудлын автомашины импорт 2.3 дахин нэмэгдсэн 13 цагийн өмнө
ОБЕГ: Ой, хээрийн гал түймрийн дуудлага 3.8 хувиар өссөн 14 цагийн өмнө
Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ 14 цагийн өмнө
М.Бадарч: О.Хангай хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгье 14 цагийн өмнө
Х.Ганхуяг: Монголбанкны удирдлагыг хугацаанаас нь өмнө татан буулгах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Эрэл” компанийнхан нийтийн эрх ашгийн төлөө 800 метр газар чөлөөлөх гэж жил гаруй ажил саатуулсан 15 цагийн өмнө
Энэ долоо хоногт УИХ-ын гишүүд "ажиллахгүй" 15 цагийн өмнө
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Баяндун сумын ногоочидтой уулзав 15 цагийн өмнө
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ 16 цагийн өмнө
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа 16 цагийн өмнө