ЭНХҮҮЛЭЭ ХҮҮД ЭД БАРААГААР ТУСЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭД ЗАРИГ.МН САЙТЫН БАЙРАНД ХҮРЭЛЦЭН ИРЖ БОЛНО


Хойд эцэгтээ зодуулж, есөн удаагийн хүнд хагалгаанд орсон дөрвөн настай хүүгийн талаарх сурвалжлагыг бид өчигдөр 23.00 цагаас эхлэн цувралаар хүргэж байгаа билээ. Хүүгийн бие толгойгоо даах, шингэн зүйлээр хооллох хэмжээнд сайжирч одоогоор "Хүүхдийн төв сувилал"-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Дөрвөн настай Энхүүлээ хүү ирэх лхагва гарагт сувилалаас гарах бөгөөд тэд очих газаргүй болоод байгаа. Учир нь хойд эцгийнх нь ээж хөвгүүд болоод тэдний ээжийн хувцасыг Тодзаяагийн гэрээс ачуулаад байгаа. Хүүгийн эмээгийнх айлын хашаа түрээслэн дөрвөн ханатай гэрт амьдардаг.

Олон удаагийн хагалгаанд орсон, биеийн байдал нь дээрдээгүй, асаргаа сувилгаа шаардлагатай хүүг гэр хорооллын орчинд гаргах нь эрүүл ахуй, ариун цэвэр талаасаа нийцэхгүй гэдгийг эмч зөвлөсөн.

Манай сурвалжлагын дагуу маш олон хүн, албан байгууллага манай редакци руу хандаж хандив тусламж өгөхөө илэрхийлж байгаа тул бид хүүг орон байртай болгохоор албан ёсоор хандивын аяныг зохион байгуулах болсноо мэдэгдэж байна. Уншигч та манай сэтгүүлч Ц.Анхзултай 90119198 дугаараар холбогдох боломжтой.

Мөн түүнчлэн Энхүүлээ хүүд эд бараагаар туслах хүсэлтэй иргэд зариг.мн сайтын байранд хүрэлцэн ирж туслалцаа үзүүлэх боломжтой боллоо. зариг.мн сайтын редакцийн байр Сүхбаатар дүүрэг Эрдэм таурын 14 давхарт 1404 тоотод та бүхэн хандаж болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 5 минутын өмнө
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 31 минутын өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 42 минутын өмнө
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 1 цагийн өмнө
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 4 цагийн өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 4 цагийн өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 4 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ Өчигдөр
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ Өчигдөр
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй Өчигдөр
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ Өчигдөр
+29 градус дулаан Өчигдөр
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 2026/07/06
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 2026/07/06